logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Эдийн засагчид БНХАУ-ын өсөлтийн төсөөллөө 2023 онд 5.1 хувь, 2024 онд 5 хувь болгон ахиулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 19 17:00
    293
    “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын тооцооллоор БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.1 хувиар тэлэхээр байна

    БНХАУ Covid-19-ийн хязгаарлалтуудаа тооцоолсноос эрт сулруулж, эдийн засгаа хурдацтай сэргээж байгаатай холбоотойгоор шинжээчид тус улсын ирэх оны өсөлтийн төсөөллөө ахиуллаа.

    unnamed.jpg

    “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын тооцооллоор БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.1 хувь, 2024 онд таван хувиар тэлэхээр байна. Өнгөрсөн сард энэхүү төсөөлөл нь 4.8 болон 4.9 хувь байсан юм. Харин энэ улирлын өсөлтийн төсөөллөө 3.1-ээс 2.5 хувь болгож бууруулсан ч ирэх улиралд 6.8 хувь болж эрчимжинэ гэж үзсэн байна.

    БНХАУ гурван жил үргэлжилсэн Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо гэнэтийн байдлаар цуцалсны дараа халдварын тархалт оргилдоо хүрээд байгаа юм.

    Хэдий тийм боловч үүний сөрөг нөлөөлөл нь ерөнхийдөө эдийн засгийн идэвх удаан байдаг Сар шинийн баярын үеэс цааш үргэлжлэхгүй гэсэн өөдрөг хүлээлттэй байна.

    Ялангуяа Covid-19-ийн халдварын давлагаа намжсаны дараа иргэдийн хэрэглээ сэргэж, өсөлтийн гол хөдөлгөгч хүч болохоор байгаа аж.

    Cэтгэгдэл бичих