logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Bitcoin”-ийн ханш $30,000 болж өсөхөөс илүү $10,000 болж унах магадлал өндөр гэж хөрөнгө оруулагчид тооцоолж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 27 15:20
    1797
    Нью-Йоркийн биржид “Bitcoin”-ийн үнэ 20 мянга 474 ам.доллар болоод байна

    “Bitcoin”-ийн ханшийн уналт өмнөхөөсөө улам дордоно л гэхээс дээрдэхгүй болохыг “Wall Street” тооцоолж байна. 

    “MLIV Pulse”-ийн хамгийн сүүлийн судалгаанд хамрагдсан 950 хөрөнгө оруулагчийн 60 хувь нь энэхүү криптовалютын үнэ 30 мянган ам.доллар хүрч өсөх бус харин 10 мянган ам.доллар буюу одоогийн ханшийнхаа тал хүртэл унах магадлал илүү өндөр гэж үзжээ. Харин үлдсэн 40 хувь нь “Bitcoin”-ийн ханш сэргэж, 30 мянган ам.доллар хүрнэ гэж үзсэн байна.

    Зээлдүүлэгч байгууллагууд хүндрэлтэй тулгарч, криптовалютуудын ханш ёроолдоо хүрч, цар тахлын үеийн мөнгөний зөөлөн бодлого дуусгавар болсноор виртуал хөрөнгийн зах зээл хүчтэй ганхаад байна. Өнгөрсөн оны сүүл үеэс хойш криптовалютын нийт зах зээлийн үнэлгээнээс хоёр их наяд гаруй ам.доллар арчигдсаныг “CoinGecko”-ийн тайлангаас харж болохоор байгаа юм.

    Энэхүү уналтад жижиг хөрөнгө оруулагчид хамгийн эмзэг хандаж байгаа бөгөөд “MLIV Pulse”-ийн судалгаанд тэдний 25 гаруй хувь нь криптовалютыг “Ямар ч үнэ цэнгүй болсон” гэж тодорхойлжээ. Харин мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд виртуал хөрөнгийн цаашдын төлөвт илүү нээлттэй хандсан байна. Харин нийтэд нь авч үзвэл судалгаанд оролцогсдын 28 хувь нь криптовалют санхүүгийн салбарын ирээдүй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бол 20 хувь нь криптовалютыг огт хэрэгцээгүй гэж үзжээ.

    “Bitcoin”-ийн ханш өнгөрсөн оны 11 дүгээр сард 69 мянга орчим ам.доллар хүрч байснаасаа хойш үнэлгээнийхээ бараг гуравны хоёрыг алдаад байгаа юм.

    BTC-PRICE-GFX.JPG

    “Айдас болгоомжлолтой байх нь өдгөө зөвхөн крипто зах зээлд бус ерөнхийдөө дэлхий дахинд хэвийн зүйл болоод байна. “Bitcoin”-ийн үнэ цаашид унах төсөөлөл давамгайлж байгаа нь энэ зах зээлд айдас оршсон хэвээр байгааг харууллаа” хэмээн “Tribe Capital” компанийн эдийн засагч Жаред Мадфес өгүүлжээ.

    Виртуал хөрөнгийн уналт нь энэ зах зээлд зохицуулалтыг чангатгах тухай Засгийн газрууд руу чиглэсэн шахалтыг улам нэмэгдүүлж магадгүй байна. Засгийн газрын хяналт сайжирснаар итгэл нэмэгдэж, мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчдын эерэг хандлага өргөжнө хэмээн судалгаанд оролцогсдын дийлэнх нь үзжээ.

    Даваа гарагийн арилжаагаар Нью-Йоркийн биржид “Bitcoin”-ийн үнэ 20 мянга 474 ам.доллар болж, 2.4 хувийн уналттай хаагдаад байна.

    Cэтгэгдэл бичих