logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Жо Байден, Ши Жиньпин нар ирэх 7 хоногт Балид уулзахаар болсныг АНУ-ын тал баталгаажуулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 11 13:15
    345
    АНУ болон БНХАУ-ын тэргүүнүүдийн уулзалтаас томоохон үр дүн хүлээхгүй байгаа ч сүүлийн хэдэн сарын турш сөргөлдөөнтэй байсан тэдэнд ярилцах боломж олдож байгаа нь эерэг үр дүнд хүрэх эхний алхам гэж улс төр судлаачид харж байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын удаан хүлээлгэсэн уулзалт ирэх долоо хоногийн даваа гарагт Индонез улсад, "Их-20"-ийн бүлгийн уулзалтын өмнө болохыг пүрэв гарагт АНУ-ын албаныхан мэдэгдсэн байна. Энэхүү уулзалтаар талууд Тайвань, хүний эрх, Украины дайн болон хоёр улсын хооронд үүсээд байгаа эдийн засгийн сөргөлдөөний асуудлуудын талаар ярилцах юм байна.

    Уулзалтын дараа томоохон үр дүн гарах, эсвэл хоёр удирдагч хамтарсан мэдэгдэл хийх хүлээлт байхгүй байгаа ч уулзалтын гол зорилго нь цаашдаа хоёр улсын хоорондын харилцааг илүү нээлттэй болгож, цаашид нээлттэй хэвээр нь хадгалах явдал гэж албаныхан мэдэгджээ.

    Мөн хоёр тал өөр өөрийн орны тэргүүн зорилтууд болон үзэл санааг нөгөөдөө ойлгуулах явдал, цаашлаад боломжтой бол хоёр талын хооронд үүсээд байгаа үл ойлголцол болон буруу ойлголтуудыг тодруулж засах явдал нь уулзалтын өөр нэгэн зорилго хэмээсэн байна.

    Мэргэжилтнүүдийн зүгээс хоёр орны тэргүүнүүдийн уулзалтаас томоохон үр дүн хүлээхгүй байгаа ч сүүлийн хэдэн сарын турш сөргөлдөөнтэй байсан тэдэнд ярилцах боломж олдож байгаа нь эерэг үр дүнд хүрэх эхний алхам гэж харж байгаа юм. 

    Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг эсэргүүцэж байгаа гэдгээ БНХАУ-ын тал нээлттэй илэрхийлж байв. Дээрх айлчлалын дараа БНХАУ Тайванийн ойролцоох тэнгисийн бүсэд өмнө байгаагүй томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийсэн юм. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлт тэргүүтэй гол асуудлуудад АНУ болон БНХАУ-ын харилцаа тасалдахад хүрсэн аж. БНХАУ-ын хувьд Тайванийг нэгтгэхийн тулд шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхээс буцахгүй гэдгээ мөн мэдэгдээд байгаа юм.

    АНУ-ын Конгрессын завсрын шатны сонгуульд Жо Байдены тэргүүлдэг Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болж чадахгүй байх эрсдэл үүсээд буй. Харин эсрэгээрээ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин  Коммунист намын XX их хурлаар гурав дахь удаагаа сонгогдсон тус улсын анхны Төрийн тэргүүн болсны зэрэгцээ Төрийн хамгийн өндөр албан тушаалуудад өөрийн хамтрагч, дэмжигчдийг томилоод байгаа юм. Иймээс тус уулзалтад БНХАУ-ын удирдагч илүү давуу байдалтайгаар оролцох төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих