
Оргил цагаар айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээг бууруулах хөтөлбөр Их Британид амжилттай хэрэгжиж байна. Туршилтаар тус улсын хэрэглэгчид эрчим хүчээ хэмнэхийн тулд хэрэглээгээ бууруулах боломжтой байгааг тогтоожээ.
Таван удаагийн туршилтаар цахилгааны эрэлтийг 780 мегаватт/цаг орчмоор бууруулж, 3.5 сая ам.доллар буюу 2.8 сая фунт стерлинг хэмнэж чадсан гэж албаныхан мэдэгдлээ. "Centrica Plc’s British Gas”, “EON SE”, “Octopus Energy and Electricite de France SA” зэрэг цахилгаан түгээх 26 компани, нэг сая гаруй өрх, албан байгууллага эрчим хүчний хэрэглээ бууруулах хөтөлбөрт нэгджээ. Их Британид энэ долоо хоногт хүйтний эрч чангарч, эрчим хүчний эрэлт нэмэгдээд байгаа аж.
ОХУ-аас Европыг чиглэсэн байгалийн хийн хоолой тасалдаж байгаатай холбоотойгоор тус бүсийн улсуудын хувьд эрчим хүчний хэмнэлт хийх нь чухал асуудал болоод байгаа юм.