logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    МХБ: VIII сарын эхний хагаст ₮223 тэрбумын арилжаа хийсэн
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 16 10:00
    213

    Зургийг: С.Батсайхан

    Наймдугаар сарын эхний хагасын арилжааны 80 хувийг нүүрсний цахим арилжаа бүрдүүлжээ

    Наймдугаар сарын арилжааны эхний хоёр долоо хоногт хөрөнгийн захаар 223 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Арилжааны үнийн дүнгийн дийлэнх буюу 80 орчим хувийг нүүрсний цахим арилжаа ббүрдүүлжээ.

    Үүнээс энэ сарын 11-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 багц 320 мянган тонн коксжих нүүрс 138.3 тэрбум төгрөгөөр арилжигдсан нь үнийн дүнгээр хамгийн өндөр хэлцэл болсон байна.

    Харин хувьцааны арилжаанаас онцлоход “ХААН банк” ХК, “Инвескор ББСБ” ХК , “АПУ” ХК, “Сүү” ХК, “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа тоо ширхэг, үнийн дүнгээр идэвхтэй эргэлтэд оржээ.

    Үүнээс гадна  хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, сангийн нэгж эрх , бондын арилжааны идэвх хэвийн байсныг арилжааны мэдээллээс харж болохоор байна.

    “Топ-20” индекс наймдугаар сар гарсаар гурван хувиар буурч, 35.5 мянган нэгж болжээ. Энэ он гарсаар 5.4 хувиар буураад байгаа юм.

    Харин хөрөнгийн зах зээлийн үнэлгээний хувьд 10.4 их наяд төгрөг давлаа. “Топ-20”-ийн сагсанд багтдаг зах зээлийн үнэлгээ өндөр компаниудын хувьцааны ханш наймдугаар сард өмнөх сартай харьцуулахад “улаан бүс” рүү шилжсэн хөдөлгөөн давамгайлж байна.

    Монголын Хөрөнгийн биржээр үндсэн экспортын бүтээгдэхүүн болох нүүрс арилжаалж байгаа нь үнэ цэнийг нь өсгөж, Монгол руу орох мөнгөн урсгалыг нэмж байгааг “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж байна. Цаашид зөвхөн нүүрс төдийгүй бусад уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалагдах хүлээлттэй байна. Мөн энэ оны хоёрдугаар хагасын үйл ажиллагаанд Төрийн өмчит компаниуд олон нийтэд нээлттэй болох нь эергээр нөлөөлөх төлөвтэй байгааг тодотголоо.

    Cэтгэгдэл бичих