logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Илон Маск зайнаас ажиллахыг хориглож буйгаа "Twitter"-ийн ажилтнуудад хаягласан анхны мэйлээрээ мэдэгдэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 11 16:20
    122
    Илон Маск “Twitter” компанийг худалдан аваад хоёр долоо хоног болж байгаа ч энэ хугацаанд ажилтнуудын талыг цомхотгож, удирдах албан тушаалтнуудын олонхыг ажлаас нь чөлөөлөөд байна

    "Twitter"-ийн шинэ эзэмшигч Илон Маск өнгөрсөн лхагва гарагт компанийн ажилтнуудад анхныхаа албан ёсны цахим шууданг хүргүүлсэн байна. Энэхүү цахим шууданд өдгөө компанид хүнд цаг үе тохиож байгаа учраас цаашид зайнаас ажиллах горимыг хориглох болсон талаар мэдэгдсэн бөгөөд зөвхөн Гүйцэтгэх захирал зөвшөөрсөн тохиолдолд ажилтан зайнаас ажиллаж болохыг анхааруулжээ.

    Илон Маскийн зүгээс энэ талаар өгүүлэхдээ "Эдийн засгийн төлөв тааруу байгаа нь зар сурталчилгаанаас шууд хамааралтай “Twitter” шиг компанид сөргөөр нөлөөлөх болно. Энэ мэдээг үүнээс илүү сайнаар хүргэх боломжгүй" гэсэн байна. Шинэ журмыг тэр даруйд компанид мөрдлөг болгон хэрэгжүүлсэн бөгөөд журмын дагуу ажилтнууд долоо хоногт багадаа 40 цаг оффис дээрээ ажиллах ёстой болжээ.   

    Илон Маск “Twitter” компанийг худалдан аваад хоёр долоо хоног болж байгаа ч энэ хугацаанд ажилтнуудын талыг цомхотгож, удирдах албан тушаалтнуудын олонхыг ажлаас нь чөлөөлөөд байна. Мөн тэрбээр “Twitter Blue” үйлчилгээний төлбөрийг найман ам.доллар болгосноос гадна хэрэглэгчдийн жинхэнэ эсэхийг баталгаажуулах шинэ функц нэмсэн юм.

    Тэрбээр энэхүү шинэ төлбөрт үйлчилгээний орлогыг компанийн нийт орлогын тал хувьд хүргэх хэрэгтэй гэсэн даалгавар өгчээ. Цар тахлын үеэр олонх ажилтнууд гэрээсээ ажиллаж байсантай холбоотойгоор хүссэн газраасаа ажлаа хийх бодлогыг “Twitter”-т хэрэгжүүлж байсан юм. Харин Илон Маск оны эхэнд тус компанийг худалдан авах гэрээг байгуулах үеэсээ эхлэн энэ асуудлыг хөндөж байв.

    Түүний хувьд зайнаас ажиллах горимыг эсэргүүцдэг бөгөөд зайлшгүй шаардлагатай үед хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан аж. Мөн цар тахлын үеэс хэрэгжиж эхэлсэн сар бүрийн нэг ажлын өдөр амардаг байсан бодлогыг цуцалжээ. Энэ бүгд нь “Twitter”-ийн одоогийн компанийн соёл Илон Маскийн хүсэлд нийцэхгүй байгааг илтгэж байна.

    Cэтгэгдэл бичих