logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Дэлхийн Алтны Зөвлөл алт олборлогчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд бэлэн байхыг зөвлөв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 11 16:45
    109
    Дэлхийн Алтны Зөвлөл компаниудыг өөрсдийн хөрөнгө оруулагчидтай мэдээллээ тогтмол хуваалцаж байхыг зөвлөж байна

    Дэлхийн Алтны Зөвлөл алт олборлогч компаниудыг илүү тогтвортой, системчилсэн төлөвлөгөө гаргаж, орон нутгийн засаг захиргаатайгаа хамтран уур амьсгалтай холбоотой сорилтуудыг шийдвэрлэх талд өргөн хүрээнд хамтран ажиллах хэрэгтэй гэж мэдэгдлээ. 

    Тус зөвлөлөөс жил бүр эрхлэн гаргадаг "Алт ба Уур амьсгалын өөрчлөлт" тайланд алт олборлогчдод тулгамдаж буй уур амьсгалын бодитой асуудлуудын талаар тусгадаг бөгөөд энэ оны тайланд тус салбараас эдгээр эрсдэлүүдэд менежмент хийхэд дэмжлэг үзүүлэх хэд хэдэн стратегийг санал болгосон байна. 

    Алтны уурхайнууд нь газарзүйн байршлын хувьд ихэвчлэн тусгаарлагдсан, алслагдмал бүсэд байрладаг учраас эргэн тойрныхоо бүс нутгийн эдийн засагт чухал үүрэгтэй байдаг. Дэлхийн олон хот суурин газрууд үндсэн хэрэгцээ, дэд бүтэц, өсөж хөгжих боломжууд гээд олон зүйлээрээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайгаас шууд бус хамааралтай байдгийг дээрх зөвлөл онцолжээ. 

    Уур амьсгалын айсуй эрсдэлд зохицсон тогтвортой уул уурхайн үйл ажиллагааг бий болгосноор зөвхөн алтны уурхайд төдийгүй нөлөөлөлд нь буй бүс нутагт уян хатан шийдвэр гаргах боломж олгох аж. Ингэснээр компани гамшгаас үүдэлтэй эдийн засаг болон нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой юм. 

    Давтамж болон учруулах хохирол нь улам нэмэгдсээр буй цаг уурын онц ноцтой үзэгдлүүдийн эсрэг бэлтгэлтэй байхад цаашид тогтвортой, системчилсэн болон өргөн хүрээг хамарсан төлөвлөгөө заавал гаргах шаардлагатайг онцолсон байна.

    Үүнээс гадна Дэлхийн Алтны Зөвлөлөөс компаниудыг өөрсдийн хөрөнгө оруулагчидтай тогтмол мэдээллээ хуваалцаж байхыг зөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих