logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ОХУ-ын хамгийн чинээлэг тэрбумтан Владимир Потанинд АНУ хориг тавилаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 16 13:35
    479
    АНУ-ын хоригоос өмнө Их Британи, Канад, Австрали улс Владимир Потанины эсрэг хориг арга хэмжээ аваад байв

    АНУ-ын Засгийн газар ОХУ-ын хамгийн чинээлэг тэрбумтан, уул уурхайн томоохон компаниудын нэг “Норильский никель” буюу “Nornickel”-ийн Ерөнхийлөгч бөгөөд гол хувьцааг эзэмшигч Владимир Потанины эсрэг хориг арга хэмжээ зарлалаа.

    Пүрэв гарагт АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-ын Засгийн газартай холбоо хамаарал бүхий 40 хүнийг багц хоригийн жагсаалтдаа оруулсны нэг нь Владимир Потанин байжээ. 

    Хэдий тийм боловч түүний "Nornickel" компанийг хоригийн гадна үлдээсэн нь металлын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой аж. Харин энэ онд Владимир Потанины худалдан авсан “Rosbank”, “Interros Holdings” гэсэн компаниудыг хоригт багтаасан байна.

    “Нэмэлтээр ОХУ-ын томоохон банкнуудад хориг арга хэмжээ авснаар бид ОХУ-ыг дэлхийн зах зээлээс улам тусгаарлаж байна. АНУ-ын өнөөдрийн шийдвэр манай олон улсын холбоотнуудын арга хэмжээтэй хосолсноор Владимир Путины дэглэм Украинд явуулж буй харгис дайнаа санхүүжүүлэх боломжийг хязгаарлах юм” хэмээн АНУ-ын Сангийн дэд сайд Брайан Нельсон өгүүлжээ.

    Владимир Потанины 30.4 тэрбум ам.долларын хөрөнгийн 40 гаруй хувь нь никель, паллади, зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “Nornickel” компанид хувьцаа хэлбэрээр байдаг. 

    Энэхүү мэдээллийн дараа Лондоны Металлын биржид никелийн үнэ төдийлөн өөрчлөгдөөгүй бол палладийн үнэ таван хувиар унажээ.

    АНУ-ын хоригоос өмнө Их Британи, Канад, Австрали улс Владимир Потанины эсрэг хориг арга хэмжээ аваад байсан юм.

    Cэтгэгдэл бичих