logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Rolls-Royce” цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашинаа танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 19 16:00
    75
    “Rolls-Royce” компани Англи дахь төв оффистоо бүрэн цахилгаан хөдөлгүүртэй "Spectre" автомашинаа танилцуулав

    “Rolls-Royce” компани 2030 он гэхэд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэх амлалтаа ажил хэрэг болгоход нэг алхам ойртлоо. Мягмар гарагт тус компани Англи дахь төв оффистоо бүрэн цахилгаан хөдөлгүүртэй "Spectre" автомашинаа танилцуулсан байна.

    “Бид цахилгаан автомашин ганцханыг гаргачхаад 12 цилиндртэй хөдөлгүүр рүү буцна гэсэн үг биш. 2030 онд дуусахад бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжсэн байхын тулд бид алхам алхмаар урагшилна. Ийм учраас “Spectre”-ийн хөгжүүлэлт өртөг маш өндөртэй байгаа юм” хэмээн “Rolls-Royce”-ийн Гүйцэтгэх захирал Торстен Мюллер-Отвос онцоллоо.

    Хоёр хаалгатай “Coupe” ангилалд багтах "Spectre" нь 577 морины хүчтэй, 250 км/цагийн дээд хурдтай, 100 км/цагийн хурдыг 4.4 секундийн дотор авах хүчин чадалтай.  Эрчим хүч ашиглалтын хувьд 34 минутын дотор 10-80 хувь хүртэл цэнэглэгддэг, мөн нэг цэнэглэлтээр 420 км зайг туулах боломжтой аж. “Үйлчлүүлэгчид маань гараждаа дунджаар долоон автомашинтай гэж үзвэл тэдгээрийн дунд хамгийн багадаа нэг цахилгаан автомашин бий. Мөн тэдний дийлэнх нь гэртээ эсвэл оффис дээрээ автомашинаа цэнэглэх боломжтой” хэмээн Мюллер-Отвос нэмж дурдсан байна.

    "Spectre" нь мэдрэмтгий чанар өндөр “planar” тэнцвэржүүлэгч системээр тоноглогдсон тул дөрвөн дугуйны амортизатор нь тус тусдаа доргилтын хүчийг шингээснээр замын овон товон, донсолгоо бараг мэдрэгдэхгүй гэдгээрээ давуу талтай. Мөн автомашины их биед суурилуулсан дуу чимээ тусгаарлагч тоног төхөөрөмжүүдийн жин нь 700 гаруй кг хүрэх аж. 

    Энэхүү автомашиныг 2023 оны IV улирлаас нийлүүлж эхлэх бөгөөд үнийн хувьд 350-460 мянган ам.долларын хооронд байхыг мэдээллээ.

    "Spectre"-ийг танилцуулснаар “Rolls-Royce” компани тансаг зэрэглэлийн үйлдвэрлэгчдийн дунд цахилгаан автомашин хөгжүүлэлтийн анхдагч нь болж байна. Нэгдүгээр сард тэдний хамгийн том өрсөлдөгч болох “Bentley” компани 2025 онд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй таван төрлийн автомашин үйлдвэрлэхэд 3.4 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих