logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ цар тахлын хязгаарлалтыг үргэлжлүүлэх дохио өгснөөр зэсийн үнэ уналаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 19 15:25
    180
    Зэсийн фьючерс үнэ мягмар гарагт Нью-Йоркийн “Comex” биржид 1.8 хувиар унаж, тонн нь 7379 ам.доллар болов

    Суурь металлын хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлэх дохио өгсний дараа зэсийн үнэ унасан байна. Мягмар гарагт Нью-Йоркийн “Comex” биржид зэсийн фьючерс үнэ 1.8 хувиар унаж, тонн нь 7379 ам.доллар болжээ.

    Түүнчлэн арилжааны идэвх хамгийн өндөртэй Шанхайн фьючерсийн биржид (ShFE) зэсийн үнэ 0.9 хувиар унаж, тонн нь 62 мянга 650 юань буюу 8702 ам.доллар болсон байна.

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ням гарагт Хятадын Коммунист намын XX их хурлыг нээж хэлсэн үгэндээ COVID-19-ийг үл тэвчих бодлогын ач холбогдлыг дахин тодотгосон юм. Хатуу хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтаар халдварын тархалтыг зогсоох энэхүү бодлого үргэлжлэн хэрэгжвэл эдийн засгийн өсөлт болон металлын эрэлтэд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол бий болж, улмаар зэсийн үнэ унажээ.

    Үүний зэрэгцээ зэсийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Чилийн “Codelco” компани 2023 онд Европын худалдан авагчдад дээд хэмжээний нэмэгдэлтэйгээр буюу тонн тутмыг нь 234 ам.доллароор нийлүүлэхээр гэрээ байгуулсан нь энэ оноос 83 хувиар нэмэгдсэн дүн боллоо. Төрийн өмчит “Codelco” компанийн хүргэлт хийхдээ тогтоодог хураамжийг дэлхий даяар зэсийн бусад гэрээ хэлцэлд жишиг дүн болгон ашигладаг байна. 

    Европын худалдан авагчид ОХУ-ын металлаас татгалзаж, бусад үйлдвэрлэгчидтэй тохиролцохыг илүүд үзэж байгааг зэсийн үйлдвэрлэлийн эх сурвалжууд мэдээлж байна. “Trade Data Monitor”-ийн тайланд онцолсноор  2021 онд ОХУ Европын Холбоонд ойролцоогоор 292 мянган тонн зэс нийлүүлжээ.

     

    Cэтгэгдэл бичих