logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Дэлхийн шилдэг нийтийн тээврийн системтэй хотуудыг тодруулжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 23 13:02
    298
    Нийтийн тээврийн зогсоол хүртэлх зай, үнэ, ажлын цаг, ачаалал болон зорчих хугацаа зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэхэд дэлхийд хамгийн сайн нийтийн тээврийн системтэй хотын жагсаалтыг Хонгконг тэргүүлэв

    Хотуудын цар тахлын дараах нийтийн тээврийн үйлчилгээг эрэмбэлсэн шинэ судалгаа гарчээ. Тэгвэл дэлхийн аль хот иргэдийн хөдөлгөөнд хамгийн сайн бэлтгэлтэй байна вэ?

    Хамгийн сайн нийтийн тээврийн системтэй хотын жагсаалтыг Ази болон Европын хотууд өнгөлжээ. Нийтийн тээврийн зогсоол хүртэлх зай, үнэ, ажлын цаг, ачаалал болон зорчих хугацаа зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэхэд дэлхийд хамгийн сайн нийтийн тээврийн системтэй хотын жагсаалтыг Хонгконг тэргүүлсэн байна. 

    Энэхүү шинэ судалгааг "Oliver Wyman Forum" судалгааны байгууллага болон Калифорни мужийн Беркли их сургуулийн нийтийн тээврийн судалгааны институт хамтран хийжээ. Хонгконгийн нийтийн тээвэрт ашиглагддаг төмөр замын сүлжээ нь хямд үнэтэй, үйл ажиллагааны доголдолгүйгээс гадна бие даан өөрийгөө санхүүжүүлдэг зэргээрээ бусад хотуудаас онцлог.

    Тус хотын араас Цюрих, Стокхольм, Сингапур болон Хельсинки хотууд эхний 5 байранд жагссан байна. Швейцарийн Цюрих хотын хувьд нийтийн тээврийн дэвшилтэт мастер төлөвлөгөө гарган тус салбарт багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. 

    Untitled-1.jpg

    Харин Хонгконг тэргүүтэй зарим хотуудын хувьд хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах замаар нийтийн тээврийн системээ дэмждэг гэж судлаач Андреас Ниенхаус өгүүлжээ. Эдгээр хотууд том хэмжээний ногоон бүс эсвэл автомашингүй бүстэй байдаг. Зарим нь хувийн автомашины үнийг өндрөөр тогтоож, нийтийн тээврийг дэмждэг. 

    Нийтийн тээврийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэх тал дээр мөн Хонгконг болон Сингапур тэргүүлсэн байна. Сингапурт л гэхэд хамгийн сүүлийн үеийн жолоочгүй автобуснуудын тоог нэмэгдүүлсээр...

    Харин байгаль орчинд хамгийн ээлтэй ангилалд Скандинавын орнуудын Осло, Хельсинки болон Стокхольм хотууд тэргүүлжээ. Осло хотод цахилгаан автомашин цэнэглэх станцын иж бүрэн сүлжээг бий болгосны зэрэгцээ Хонгконгийн нэгэн адилаар автомашин явахыг хориглосон хэд хэдэн бүсийг тогтоож өгчээ. 

    Үүнээс гадна хотуудыг тээврийн бэлэн байдлын үзүүлэлтээр жагсаахад цахилгаан автомашины цэнэглэгчийн сүлжээг бий болгоод буй АНУ-ын Сан-Франциско хот тэргүүлсэн ч нөгөө талаас тус хотын хуучирсан дэд бүтэц нь газар хөдлөлт, түймэр зэрэг байгалийн гамшгийн үед эрсдэлтэй гэсэн үр дүн гараад буй.

    Харин Сан-Францискогоос бусад АНУ-ын хотууд хувийн автомашинаас хэт хамааралтай байдаг учир жагсаалтын нэлээд хойгуур бичигдсэн байна.

    Cэтгэгдэл бичих