logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Японы томоохон банкнууд “Toshiba”-ийг худалдан авах хэлцлийг санхүүжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 16 17:00
    340
    “Mitsubishi UFJ”, “Mizuho”, “Sumitomo Mitsui” болон “Sumitomo Mitsui Trust Holdings” банкнууд “Japan Industrial Partners”-аар удирдуулсан консорциумын зээлийн үндсэн нөхцөлийн талаар зөвшилцөлд хүрчээ

    Японы нөлөө бүхий дөрвөн банк “Japan Industrial Partners”-аар удирдуулсан консорциумын “Toshiba” компанийг худалдан авах саналыг санхүүжүүлэхэд 1.2 их наяд иен буюу 8.8 тэрбум ам.долларын зээл олгохыг зөвшөөрсөн байна. 

    “Mitsubishi UFJ”, “Mizuho”, “Sumitomo Mitsui”, “Sumitomo Mitsui Trust Holdings” гэсэн дөрвөн банк тус консорциумын зээлийн үндсэн нөхцөлийн талаар зөвшилцөлд хүрсэн болохыг ойрын эх сурвалж мэдээлжээ. Банкнууд бусад нарийвчилсан мэдээллийг эцэслэн боловсруулж байгаа бөгөөд энэ сарын эцсээр зээлийн баталгааны бичиг гаргахаар төлөвлөснийг мөн мэдээлсэн байна. Хэдий тийм боловч хэлэлцээ хараахан дуусаагүй тул банкнууд энэ шийдвэрээ буцаах боломжтой хэвээр байгааг онцолжээ.

    Зээлийн гэрээнд зааснаар зээлдүүлэгчдийн зүгээс “Toshiba” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд гишүүн нэр дэвшүүлэх санал тавих эрхтэй аж.  

    Энэхүү мэдээлэл гарсны дараа “Toshiba” компанийн нэгж хувьцааны ханш Токиогийн Хөрөнгийн биржид баасан гарагийн арилжаагаар 3.4 хүртэлх хувиар өссөн байна. 

    “Japan Industrial Partners”-ийн консорциум банкнуудаас санхүүгийн дэмжлэг авснаар “Toshiba”-ийг 2.2 их наяд иенээр худалдан авч, хаалттай компани болгох төлөвлөгөөндөө нэн чухал ахиц авчирч байна.

    Cэтгэгдэл бичих