logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Европын хамгийн том газрын тосны үйлдвэрийн эргэн нээгдэх тов хойшлогдлоо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 23 13:40
    174
    Нидерландын Роттердам хотод байрлалтай "BP Rotterdam" үйлдвэр нь өдөрт 400,000 баррель газрын тос боловсруулж, Европ тивд нийлүүлэх хүчин чадалтай

    Үйлдвэрийн ажилтнууд ажил хаялт зарласны улмаас "BP" компани Европ тивд хамгийн томд тооцогддог газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг дахин эхлүүлэх товыг хойшлууллаа.

    Үйлдвэрийн үйл ажиллагааг дахин эхлүүлэх төлөвлөгөөг түр зогсоож, боловсруулах үйлдвэрийн бүх үйл ажиллагаа зогсонги байдалтай байгааг компани цахим шуудангаар мэдэгдсэн байна. Түүнчлэн компанийн зүгээс үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэртээ харамсаж байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээр хийж буйг мөн дурджээ.

    Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт боловсруулах үйл ажиллагааг зогсооход хүргэсэн үйлдвэрийн гэмтлийг засварлахаар ажиллаж буйг онцолсон. Энэ асуудлыг шийдэхэд 7 хоногоос илүү хугацаа хэрэгтэй болох юм байна.

    Нидерландын Роттердам хотод байрлалтай үйлдвэр нь өдөрт 400,000 баррель газрын тос боловсруулж, Европ тивд нийлүүлэх хүчин чадалтай. Зөвхөн Нидерландын Пернис хотод байрлах "Shell" компанийн боловсруулах үйлдвэр энэ үйлдвэрийн хэмжээнд дөхөж очдог аж.

    Cэтгэгдэл бичих