logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Goldman Sachs” АНУ-ын Төв банкны бодлогын хүүгийн төсөөллөө 5 хувь болгож нэмэгдүүллээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 31 12:50
    59
    “Goldman Sachs”-ийн тооцоолсноор ирэх оны III сард Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 4.75-5.0 хувийн хооронд түвшинд аваачна

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк ирэх онд бодлогын хүүгээ таван хувь болгож өсгөхөөр байгааг “Goldman Sachs” компанийн эдийн засагчид тооцоолжээ. Энэ нь тус компанийн өмнөх төсөөллөөс нэмэгдсэн дүн болж байгаа юм.

    Тэдний тооцоолсноор ирэх оны гуравдугаар сард Төв банк бодлогын хүүгээ 4.75-5.0 хувийн хооронд түвшинд аваачих бөгөөд энэ нь өмнөх төсөөллөөс 25 суурь нэгжээр өндөр дүн болохыг Ян Хациусын тэргүүлсэн эдийн засагчдын баг аравдугаар сарын 29-ний өдрийн судалгааны тайландаа дурдсан байна. 

    Тодруулбал: энэ долоо хоногт 75 суурь нэгж, ирэх 12 дугаар сард 50 суурь нэгж, II ба III саруудад 25 суурь нэгжээр тус тус нэмэгдүүлснээр дээрх дүнд хүрнэ хэмээн тооцоолсон байна.

    Мөн Холбооны Нөөцийн банк ирэх онд ч гэсэн мөнгөний бодлогоо чангаруулсаар байх гурван шалтгааныг “Goldman Sachs” дурдсан байна. Үүнд “тэсвэрлэж боломгүй” өндөр инфляц, төсвийн агших бодлого дуусгавар болж орлого өсөх үед эдийн засгийг тогтворжуулах шаардлага, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал тооцооллоос эрт өөрчлөгдөх үед гарах эрсдэл гэсэн хүчин зүйлс багтаж байна.

    Cэтгэгдэл бичих