logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    БНХАУ дахь "Apple"-ийн үйлдвэрийн ажилчид хөл хорионд орохоос эмээн ажлаасаа зугтаж эхэлжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 31 16:00
    515
    Жөнжоу дахь үйлдвэртээ үлдэхээр шийдсэн ажилтнуудыг аюулгүй байдлаар хангаж, нэмэлт цалин олгоно гэдгээ "Foxconn" компани мэдэгдээд байна

    БНХАУ-ын Жөнжоу хотод орших "Apple" компанийн хамгийн том үйлдвэрийн ажилчид гэнэтийн хөл хорионд орох вий гэсэн болгоомжлолын үүднээс ажлаасаа дүрвэж эхэлжээ. Хөл хорио хэрэгжиж эхэлснээр 200 мянга гаруй ажилчинтай, "iPhone" гар утсыг хамгийн олон тоогоор үйлдвэрлэдэг гэсэн тодотголтой тус үйлдвэрийн ажиллах нөхцөл улам хүндэрнэ гэсэн хүлээлт үүсээд байна. 

    Байрлаж ажиллуулдаг журамтай тус үйлдвэрээс гэртээ харьж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэдгийг Хэнань мужийн орон нутгийн засаг захиргаанаас мэдэгдэж байна.  

    Хэнань мужийн зургаан хотын орон нутгийн захиргаанаас гэртээ ирж буй үйлдвэрийн ажилчдыг шинжилгээнд хамрагдаж, хэд хоногийн турш албадан тусгаарлалтад орохыг шаардсан байна. Харин Жөнжоу хот дахь үйлдвэртээ үлдэхээр шийдсэн ажилтнуудыг аюулгүй байдлаар хангаж,  нэмэлт цалин олгоно гэдгээ "Foxconn" компани мэдэгдээд байна. Тэдний зүгээс орон нутгийн захиргаатай хамтран гэртээ харихыг хүссэн ажилчдадаа автобус унаагаар үйлчилж байгаа аж. 

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус үйлдвэрээс дүрвэж буй ажилчдын талаарх видео бичлэг болон зургууд БНХАУ-ын дотоодын олон нийтийн сүлжээгээр тархжээ. Энэхүү томоохон үйлдвэрт гарсан ажиллах хүчний хямрал нь Ши Жиньпиний COVID-19-ийг Үл тэвчих бодлогын нийгэм эдийн засагт учруулж буй дарамтыг дахин тодотгож өгсөн байна. БНХАУ-ын хатуу хөл хорионы дэглэмээс үүдсэн үйлдвэрлэлийн удаашрал нь цаашлаад "Apple" компанийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд томоохон хохирол учруулж болзошгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. 

    Европ тивээс тээвэрлэгдэн ирсэн олон мянган эд ангиудыг Жөнжоу хотын үйлдвэрт гар аргаар угсран дэлхийн өнцөг булан бүрд хүргэдэг юм.

    Cэтгэгдэл бичих