logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Эдийн засагчдын 87.5 хувь нь ДНБ-ий өсөлтөд уул уурхайн салбар голлон нөлөөлсөн гэж үзэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 16 09:50
    503

    Зургийг: С.Батсайхан

    2023 оны эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо V/17-нд танилцуулна

    “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 37.5 хувь нь оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 6-7 хувиар, 25 хувь нь 4-5 хувиар өссөн гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Харин үлдсэн нь 3-5 хувиар өссөн гэж үзэж байна.

    Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд голлон нөлөөлсөн салбаруудаас уул уурхайн салбар гэдэгт 87.5 хувь нь санал нэгдсэн бол 12.5 хувь нь үйлчилгээний салбар голлон нөлөөлсөн гэж хариулжээ.

    17-1.JPG

    Мөн уул уурхайн салбарын гүйцэтгэлээс шалтгаалсан өндөр өсөлт, түүнийг дагасан гадаад худалдаа, тээвэр, бүтээгдэхүүний цэвэр татвар гэх мэт үзүүлэлтээс шалтгаалсан өсөлт гарах боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үедээ “Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.5 их наяд төгрөгөөс 52.9 их наяд төгрөгт хүрлээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эцэст анх удаа 5000 ам.доллар хүрэх төлөвтэй байна. Урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 7.6 хувиар өсөж, нүүрсний экспорт 14.1 сая тонн давсан”-ыг онцолсон юм.

    16-1.JPG

    Харин Монголбанк 2023 онд эдийн засгийн сэргэлтэд нүүрсний экспорт гол нөлөө үзүүлж, валютын нөөц ч өсөх боломжтой гэсэн хүлээлттэй байна.

    Эдийн засагчдын клубийн гишүүдийн үзэж буйгаар 2023 оны гол эрсдэл нь инфляц байх бөгөөд гадаад орчны таагүй байдал, нүүрсний экспортын төлөв сорилт дагуулсан хэвээр байхыг анхаарууллаа. Мөн геополитикийн эрсдэл, дэд бүтцийн саатлаас хамаарсан хүндрэл хэвээр үргэлжлэхээс гадна хөрөнгө оруулалт саарах, орлогын ялгаа, тэгш бус байдал нэмэгдэх хүлээлттэй байна.

    Cэтгэгдэл бичих