logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Кофены үрийн хомсдол 3 дахь жилдээ үргэлжилснээр кофены үнэ өсөхөөр болж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 20 17:00
    496
    Дэлхийн хэмжээнд кофены нөөц, ялангуяа робуста үрийн нөөц доод түвшинд хүрч буураад байна

    Кофены гол тариалагч Бразил улс тооцооллоос бага хэмжээний ургац авсантай холбоотойгоор дэлхий нийт анх удаа гурав дахь жилдээ дараалан кофены хомсдолтой тулгарахаар байгааг “Volcafe” компани мэдээлж байна. 

    Ирэх улиралд кофены эрэлт нийлүүлэлтээсээ 3.8 сая шуудайгаар илүү гарч, найруулдаг кофе болон эспрессод ашиглагддаг робуста сортын үрийн эрэлт нэмэгдсэнээр хомсдол нь түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэйг кофе арилжаалагч тус компани мөн онцолжээ. Энэ улиралд кофены эрэлт нийлүүлэлтээс 4.5 сая шуудайгаар давж байгаа тул хомсдол үүссэн гэж дүгнэж байгаа аж.

    “Анх удаа гурван жил дараалан хомсдол үүсэхээр байна. Дэлхийн хэмжээнд кофены нөөц, ялангуяа робуста үрийн нөөц доод түвшинд хүрээд байгаа тул нийлүүлэлт хамгийн хумигдмал үе 2023 оны наймдугаар сараас 2024 он гартал үргэлжилнэ гэж бид тооцоолж байна” хэмээн дурдсан байна.

    “Volcafe”-ийн энэхүү сөрөг төсөөлөл нь кофенд дурлагсдын гаргах зардлыг нэмэгдүүлж магадгүй юм. Робуста үрийн нийлүүлэлт ийм хэмжээнд хумигдсанаар дэлгүүрийн лангуун дээрх жирийн брэндийн кофены үнэ өсөх төлөвтэй байгаа аж.

    Үүнээс гадна Бразил улс “Starbucks”-ийн ашигладаг арабика сортын үрийн ургац хураалт мөн хангалтгүй байх дохиог өгсөн тул кофе шопын сүлжээ, кафенуудад зарагдах үнэ мөн өснө гэсэн үг юм.

    Cэтгэгдэл бичих