logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Төсвийн тэлэлт ба зээлийг хумих мөнгөний хатуу бодлого, "аргамжигдахгүй" инфляц...
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 25 11:40
    745

    Зургийг: Nelson Ching/Bloomberg

    Төсвийн анх батлагдсан орлогыг тодотголоор бууруулж тогтоох чиг хандлага давамгайлж байна

    Сүүлийн 20 жилийн 15-д нь алдагдалтай батлагдсан Төсвийн тухай хууль жил бүр шүүмжлэл, хэл ам дагуулах нь ёс мэт болжээ. Сонгуулийн жилд зориулж түүхэнд байгаагүй том төсөв батлагдахаар байгаа нь бодлогын хүү өндөр, олон улсын тодорхойгүй байдал нэмэгдсэн энэ үед эдийн засагчдын санааг зовоох нь дамжиггүй.

    Эсрэгцсэн бодлогууд

    Өмнөх оны төсвөөс таван их наяд төгрөгөөр тэлэхээр байгаа 2024 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж эхлээд байна. Сангийн яамнаас тайлбарлаж байгаагаар дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулж харвал зарцуулалт нэмэгдэх нь зайлшгүй зүйл аж. Ирэх онд нүүрсний экспорт 60 сая тонн хүрч, эдийн засгийн өсөлт Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сангийн төсөөллөөс өндөр буюу долоон хувиар өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэйгөөр Сангийн яам төсвийн төслөө танилцуулж байна.

    unnamed (18).jpg

    Сүүлийн 12 жилийн наймд нь төсвийн тодотгол хийж, түүний дийлэнхэд нь анх баталсан орлогоо дунджаар 10 хувиар бууруулж байсныг судлаач А.Батпүрэв хэлж байлаа. Төсвийн бодлого тогтворгүй байснаар эдийн засаг тогтворгүйжиж, түүнийг дагаад мөнгөний бодлого тууштай бус, зээлийн хүүг бууруулах орчин хязгаарлагдаж буйг тэрбээр анхааруулсан юм.

    Монголбанк ирэх онд инфляцыг онилсон бодлогоо үргэлжлүүлж, дунд хугацаандаа зургаан хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого баримтлахаа танилцуулаад байна. Сүүлийн байдлаар инфляц хоёр оронтой тоонд хадгалагдсан хэвээр байгаагаас харвал мөнгөний чанга бодлого ирэх онд үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байж болох нь.

    AmCham”-ийн өнцгөөс

    Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байгаа тул Засгийн газар гадаад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татаж бизнесүүдийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг 2024 оны эдийн засгийн төлөвийг хэлэлцсэн AmCham Moingolia”-ийн ээлжит уулзалтын үеэр хөндсөн юм.

    unnamed (19).jpg

    Өөр нэг асуудал

    Төсөв данхайх хэрээр Төсвийн тухай хуулийг дагалдуулсан хуулиуд жил ирэх тусам нэмэгдэж, тогтворгүй болж байна. “Фиделитас Партнерс” ХХН-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранцэцэгийн мэдээлснээр 2018-2023 оны Төсвийн тухай хуулиудыг дагаж 100 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Эдгээр хуулиуд яагаад төсвийн төслийг дагалдах шаардлагатайг, хамт өргөн мэдүүлснээр ямар хууль хоорондын зөрчил арилахыг хууль тогтоогч нь тусгаагүйгээс нарийн үнэлэхэд төвөгтэй байгааг тэрбээр хэлж байв.

    Cэтгэгдэл бичих