logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Дэлхийн хамгийн үнэ цэнтэй 10 уурхайг "Mining.com" тодруулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 31 16:55
    268
    Хамгийн үнэ цэнтэй 10 уурхайн жагсаалтыг ОХУ-ын “Норильск” никелийн уурхай тэргүүлж байна

    "Mining.com" веб сайт ашигт малтмалын нийт нөөц болон үнэлгээ дээр үндэслэн дэлхийн хамгийн үнэ цэнтэй 10 уурхайг тодруулсан байна. Энэхүү эрэмбэд ажлын бааз бүхий үнэт металлын уурхайнуудыг хамруулсан бөгөөд “Mining Intelligence” компанийн тайланд түшиглэн гаргажээ.

    Жагсаалтын нэгдүгээрт ОХУ-ын алс умард бүс нутагт орших "Норильск" никелийн уурхай бичигдэж байна. 1960-аад оны үед тус ордын нөөцийг анх тогтоож байсан ч ЗХУ-ын Төрөөс уурхай байрлаж буй талбайд олон арван жилийн өмнө никелийн боловсруулалтын ажил эхлүүлж байжээ. Өдгөө "Норильск" орчмын хэд хэдэн уурхайн цогцолбор дахь магмын гаралтай сульфидын ордоос никель, алт, зэс, цагаан алт, паллади зэрэг металлууд олборлож байна. 

    Харин дэлхийд үнэ цэнээрээ хоёрдугаарт Австралийн өмнөд хэсэгт орших 1970-аад оны дунд үед нээгдсэн “Olympic Dam” уурхай бичигджээ. Гуравдугаарт ӨАБНУ-д байрлалтай 1990-ээд онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Могалаквена” уурхай орсон бол дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чилийн “Эскондида” дөрөвдүгээрт бичигджээ.

    1. Норильск, ОХУ (Norilsk Nickel) - Никель, Паллади

    2. Olympic Dam, Австрали (BHP Group) – Зэс

    3. Могалаквна, ӨАБНУ (Anglo American Palladium) – Паллади

    4. Эскондида, Чили (BHP Group/Rio Tinto) – Зэс

    5. Грасберг, Индонез (Inalum) – Зэс

    6. Коллахуаси, Чили (Anglo American/Glencore) – Зэс

    7. Тенке Фунгуруме, Ардчилсан Конго (China Molybdenium) - Зэс, кобальт

    8. Моренси, АНУ (Freeport-McMoRan) – Зэс

    9. Камоа-Какула, Ардчилсан Конго (Ivanhoe Mines) – Зэс

    10. Лос Бронкес, Чили (Anglo American) - Зэс

    Cэтгэгдэл бичих