logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    2023 онд ОХУ-ын эдийн засаг 1 хувиар агших төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 28 16:30
    348
    ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төсөөллөөр 2022 онд тус улсын ДНБ 2.9 хувиар, ирэх онд 0.8 хувиар агшина

    Ирэх онд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар буурч магадгүй байгааг тус улсын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусов “Россия-24” сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

    “Зарчмын хувьд ирэх онд эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрэхгүй. Үүнээс бага байх нь тодорхой. Магадгүй “тэг” орчим хувьд эргэлдэнэ гэж бодож байна. Бидний төсөөллөөр эдийн засаг ойролцоогоор нэг хувиар агшихаар байгаа ч энэ оны эхээр өсөлт маш сайн байсан учраас суурь нөлөөлөл нь үлдэх байх” хэмээн тэрбээр онцоллоо. 

    Мөн ОХУ-ын Засгийн газраас 2023 оны эдийн засгийн үзүүлэлт 2022 оныхоос илүү гарна гэж таамаглаж байгааг тэрбээр илэрхийлжээ. “Одоогоор нэн хүнд асуудал харагдахгүй байна. Бид 2022 оны эхний хагаст нөхцөл байдлыг гартаа авсан учраас одоо бүх зүйл хяналтад байгаа” хэмээн нэмж дурдсан байна. 

    Үүнээс өмнө ОХУ-ын Төв банк дунд хугацааны эдийн засгаа төсөөллөө шинэчилж, 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 3-3.5 хувиар агшсан хэмээн тооцоолжээ. Харин 2023 оны хоёрдугаар хагаст ОХУ-ын эдийн засаг сэргэж эхлэх төлөвтэй ч жилийн дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хасах утгатай буюу -4 болон -1 хувийн хооронд гарна гэж үзсэн байна. 

    Харин ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төсөөллөөр 2022 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2.9 хувиар агших бол ирэх онд 0.8 хувиар буурч, харин 2024, 2025 онд тус бүр 2.6 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих