logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Ши Жиньпин, Владимир Путин нарын уулзалтын дараа ч Бээжин Кремльд тусламж үзүүлэх магадлал бага байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 15 11:31
    250
    ШХАБ-ын гишүүн орнуудын хуралдааны хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ пүрэв гарагт биечлэн уулзана

    Узбекистан улсад болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын хуралдааны хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр биечлэн уулзаж, Украины дайн зэрэг олон улсын асуудлыг хэлэлцэнэ гэж Кремль мэдээллээ. 

    Өмнөх уулзалтаараа хоёр удирдагч АНУ-ын ноёрхлыг сөрж, олон туйлт дэлхий бий болгохын тулд “Ямар ч салбарт хамтын ажиллагаагаа хязгаарлахгүй” тухай хамтарсан мэдэгдэл гаргаж байв. 

    15-4.jpg

    Украинд дайн эхэлсний дараа АНУ болон холбоотон орнуудын тавьсан хориг арга хэмжээнээс үл хамааран БНХАУ-ОХУ-ын эдийн засгийн түншлэл нэмэгдсэн юм. Энэ оны эхний таван сард л гэхэд ОХУ-аас БНХАУ-д экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ 50 хувиар өсөж, 40.8 тэрбум ам.доллар хүрчээ.

    Хэдий тийм боловч Бээжин өрнөдийн хориг арга хэмжээнд өртөхөөс сэргийлэх үүднээс одоо хүртэл ОХУ-д зэр зэвсгийн болон санхүүгийн тусламж үзүүлээгүй байгаа юм. Кремль дрон, сумны нөөцөө бүрдүүлэхийн тулд Иран, БНАСАУ-д хандахад хүрсэн аж.

    Тиймээс өнөөдрийн уулзалтын дараа ч ОХУ-д үзүүлэх тусламжийн талд Бээжингийн байр суурь өөрчлөгдөх магадлал бага гэж шинжээчид үзэж байна. Санхүүгийн хориг арга хэмжээнээс шалтгаалан амь нас, эдийн засгийн хохирол учрах нь БНХАУ-ын Коммунист намд улс төрийн томоохон цохилт болох эрсдэлтэйг тэд онцолжээ. 

    Сүүлийн өдрүүдэд Украины армийн сөрөг давшилтууд амжилттай болж, ОХУ-д эзлэгдсэн 6000 км² газар нутгаа чөлөөлөөд буй. Одоогийн байдлаар Украины газар нутгийн 20 орчим хувь нь ОХУ-ын хяналтад байгаа ч Владимир Путин байдлыг эргүүлэн гартаа авахын тулд эрчимтэй давшилт эхлүүлнэ гэсэн болгоомжлол өндөр байна.

    Cэтгэгдэл бичих