logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “iPhone”-ийн нийлүүлэлт буурах эрсдэл нэмэгдэж, “Apple”-ийн хувьцааны ханш уналаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 28 16:10
    205
    “Apple” компанийн нэгж хувьцааны ханш 2021 оны VII сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унаад байна

    Баяр ёслолын өдрүүдэд “iPhone” гар утасны нийлүүлэлт буурна гэсэн болгоомжлолын нөлөөгөөр “Apple” компанийн нэгж хувьцааны үнэ 2021 оны долоодугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч уналаа.

    Мягмар гарагт тус компанийн хувьцааны ханш 1.4 хувиар унаснаар арилжааны гурван өдөр дараалан “Улаан бүс”-д хаагдсан байна. Хэдий тийм боловч 2022 он гарсаар “Apple”-ийн хувьцааны ханш 27 хувиар унасан нь бусад технологийн компаниудыг бодвол тийм ч тааруу үзүүлэлт биш бөгөөд “Nasdaq-100” индекс 34 хувиар унаад байгаа юм.

    “Apple”-ийн хувьцааны ханш суларч байгаа нь БНХАУ дахь “iPhone”-ийн гол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдаж, нийлүүлэлтийн хомсдол үүсгэсэнтэй холбоотой аж. “JPMorgan” банкны шинжээчдийн үзсэнээр “iPhone”-ийн нийлүүлэлт сайжирч, аажмаар эрэлттэйгээ зэрэгцэхэд дөхөж байна. Хэдий тийм боловч жилийн энэ цагт ерөнхийдөө “Apple”-ийн бүтээгдэхүүнүүдийн эрэлт нийлүүлэлт хоорондын зөрүү нэмэгдэх хандлагатай байдгийг анхааруулжээ. 

    Мөн БНХАУ-ын ухаалаг гар утасны нийлүүлэлтийн сүүлийн тоо баримтаас харвал энэ салбарт зарим саад тотгор учрахаар байгааг тодотгож байна.

    Өргөн хүрээгээр харвал мягмар гарагт технологийн салбарын хувьцаанууд уналттай байсан бөгөөд “Nasdaq-100” индекс 1.5 хувиар унажээ. АНУ-ын Холбооны Нөөцийн банк инфляцтай тэмцэхийн тулд хатуу чанга бодлогоо үргэлжлүүлэх хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүссэнтэй зэрэгцэн тус салбар 2000-аад оны интернэт компаниудын хөөсрөлөөс хойших хамгийн тааруу үзүүлэлттэй 12 дугаар сараа үдэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих