logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Амьжиргааны зардлаа залгуулахын тулд орлогын өөр эх үүсвэрт найдах болсон америкчуудын тоо өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 09 09:45
    252
    12 дугаар сард АНУ-ын нийт өрхүүдийн 35 хувь нь долоо хоногийн хэрэглээний зардлаа нөхөхөд кредит карт ашигласан, эсвэл зээл авчээ

    Өдөр тутмын хэрэглээнийхээ зардлыг кредит картаар төлдөг америкчуудын тоо 2022 оны 12 дугаар сард эрс өссөн байна.

    Энэ нь айл, өрхүүд үнийн өсөлтийн дарамтад орж, байнгын орлого нь амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхээргүй болсныг харууллаа.

    АНУ-ын Хүн амын тооллогын товчооны судалгаагаар өнгөрсөн оны 12 дугаар сард нийт айл, өрхүүдийн 35 хувь нь долоо хоногийн хэрэглээний зардлаа нөхөхөд кредит карт ашигласан, эсвэл зээл авсан байна.

    Энэ нь 11 дүгээр сарын түвшнээс 32 хувиар, 2021 оны дөрөвдүгээр сарын түвшнээс 21 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.

    Мөн хадгаламжийн зарцуулалт, тэр дундаа тэтгэврийн дансны татан авалт 2022 оны зургаадугаар сард эрс нэмэгдэж, түүнээс хойш инфляц өсөх тусам сар бүр нэмэгдсээр байжээ.

    Cэтгэгдэл бичих