logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Exxon Mobil” $59 тэрбумын ашигтай ажиллав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 01 14:00
    271

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    2022 онд “Exxon Mobil” компанийн ашиг 2021 оныхоос 157 хувиар өсжээ

    2022 онд “Exxon Mobil” компанийн ашиг 2021 оныхоос 157 хувиар өсөж, 59 тэрбум ам.доллар хүрсэн нь тус компанийн 2008 онд тогтоож байсан дээд үзүүлэлт болох 45 тэрбум ам.долларын ашгийг давсан үзүүлэлт болж байна.

    Тус компанийн ашиг ийнхүү дээд түвшинд хүрсэн нь сүүлийн жилүүдэд шатах түлшний чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэнтэй холбоотой “Exxon Mobil”-ийн Гүйцэтгэх захирал Даррен Вудс онцолжээ. 

    “Exxon Mobil” компанийн АНУ дахь хамгийн том өрсөлдөгч “Chevron” хэдийгээр 75 тэрбум ам.доллароор хэмжигдэх хувьцааг эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө зарласан ч орлого нь шинжээчдийн төсөөлөлд хүрээгүй нь урьдчилан тооцоолоогүй үзүүлэлт болж байна.

    Харин “Exxon Mobil” өнгөрсөн онд хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө хэд хэдэн удаа өргөжүүлсэн бөгөөд 2024 он хүртэл 35 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний хувьцаагаа эргүүлэн худалдан авахаар төлөвлөж байгаа аж.

    Тус компанийн Санхүү хариуцсан захирал Кэти Микеллсийн өгүүлснээр “Exxon Mobil” өрөө бууруулж, шинэ төслүүдэд хөрөнгө оруулахын зэрэгцээ хувьцаа буцаан худалдан авалт, ногдол ашигт чиглэсэн тэнцвэртэй арга барилаар ажиллах зорилт тавьсан байна.

    Cэтгэгдэл бичих