logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “SpaceX” компани дахин 7500 “Starlink” хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авлаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 05 16:50
    86
    Илон Маскийн “SpaceX” компани тойрог замд оруулахаар төлөвлөөд буй 30 мянган хиймэл дагуулынхаа 7500-г нь хөөргөхөөр болж байна

    АНУ-ын зохицуулах байгууллага нам орбитын хиймэл дагуулаас интернэт үйлчилгээ үзүүлэх “Starlink” төсөлд ээлжит хиймэл дагуулын багц хөөргөх хэсэгчилсэн зөвшөөрөл олголоо. Ингэснээр тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компани тойрог замд оруулахаар төлөвлөөд буй нийт 30 мянган хиймэл дагуулынхаа 7500-г нь энэ удаад хөөргөхөөр болж байна.

    АНУ-ын Харилцаа, холбооны удирдах газраас пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ хоёрдугаар үеийн “Starlink” хиймэл дагуулуудыг 525-534 километрийн өндөрт хөөргөхийг зөвшөөрснөө дурдсан байна. 

    “SpaceX” компани анх нэгдүгээр үеийн 4400 хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авснаас одоогоор 2500-г хөөргөөд байгаагаа өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан юм. Тэдгээр нь дэлхий дахинд 400 мянга гаруй хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлж байгааг мэдээлсэн байна.

    Дэлхийн агаар мандлын нам орбитод хиймэл дагуулууд хөөргөх уралдаанд одоогоор “Amazon”-ийн эзэмшдэг “OneWeb” болон Канад, БНХАУ, Европын Холбооны хэд хэдэн компани “SpaceX” компанитай өрсөлдөж, өөрсдийн гэсэн сүлжээг бүтээх шатандаа явж байна. 

    Хэрэглэгчид жижиг тавган антенаар дамжуулан “Starlink” хиймэл дагуулын дохио хүлээн авах боломжтой болсноос гадна “SpaceX” өнгөрсөн зургаадугаар сард агаарын хөлөг дотор интернэтийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан аж.

    Энэ салбарт тэдэнтэй өрсөлдөж буй “Viasat” компани тойрог замд хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөх эрсдэл нэмэгдэнэ хэмээн үзэж, “SpaceX”-д зөвшөөрөл олгохгүй байх хүсэлтийг зохицуулагч байгууллагад гаргаад байсан юм. Харин “SpaceX”-ийн зүгээс “Starlink”-ийн хиймэл дагуулууд нь маневр болон байршлаа солих боломжтой тул мөргөлдөх аюулгүй гэдгийг мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих