logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Нийслэлийн 135 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 31 14:20
    642
    2016-2022 онд Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.4 м²-ээс 5.1 м² болжээ

    Энэ онд Нийслэлийн хот тохижилтын газар 48 байршлын 46 га, мөн аж ахуйн нэгж, байгууллагууд 88 байршлын 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийхээр төлөвлөөд байна.

    Ногоон байгууламжийн арчилгааны ажлыг Нийслэлийн хот тохижилтын газар, есөн дүүргийн ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын 400-450 цэцэрлэгчин хийж байгаа аж. Харин одоо арчилж буй талбайн хэмжээтэй уялдуулахад 650-700 цэцэрлэгчин шаардлагатайюм байна.

    Ногоон байгууламжийн арчилгааг 4-11 дүгээр  сард хийдэг бөгөөд цаашид өвлийн улиралд хийх, мэргэшсэн ажилчдыг тогтвортой ажиллуулах, байнгын ажлын байраар хангах шаардлага тулгамдаж буйг Улаанбаатар Захирагчийн ажлын алба мэдээллээ.

    Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг арчлахад 11.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гараад байсан юм. Энэ нь өсөн нэмэгдэж буй ногоон байгууламжийн шаардлагатай төсвийн 2/3 хувь нь юм байна.

    2016-2022 онд Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.4 м²-ээс 5.1 м² хүрсэн байна. Хэдийгээр хотын ногоон байгууламжийг богино хугацаанд нэмэгдүүлсэн ч нэг хүнд ногдох хэмжээг олон улсын жишигт хүргэх шаардлагатай байгаа ажээ.

    Тиймээс гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэд өөрсдийн хөрөнгөөр хашаандаа мод сөөг тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох журмын төслийг боловсруулснаа Улаанбаатар Захирагчийн ажлын алба мэдээлэв. Улаанбаатар хотын 414.2 мянган өрхийн  50.2 хувь нь 16.5 мянга орчим га талбайг хамарсан гэр хорооллын бүсэд амьдарч байгаа юм.

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг дунджаар есөн м² гэж заасан байдаг.

    Өндөр хөгжилтэй хотуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-24 м² байгаа юм.  Харин Улаанбаатар хотын нийт газар нутгийн ¼ нь ойн сан бүхий газар эзэлж байгаа бөгөөд нэг хүнд 5.1 м² ногоон байгууламж ногдож байгаа аж.

    2030 он хүртэлх хугацаанд 120 сая мод тарьж ургуулсны дараа нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15 м² хүрнэ гэж тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих