logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Евро бүсийн эдийн засаг тэлэхэд Ирландын өсөлт голлон нөлөөлжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 01 16:50
    458

    Зургийг: Paulo Nunes dos Santos/Bloomberg

    Евро бүсийн ДНБ 0.1 хувиар өсөв

    Евро бүсийн эдийн засаг 2022 оны сүүлийн улиралд өсөлттэй гарч, шинжээчдийн таамгийг эвдсэн нь Ирланд улсын эдийн засаг ихээхэн хувиар тэлсэнтэй холбоотой болохыг шинжээчид онцолж байна. 

    “Үндэстэн дамнасан корпорацуудын нөлөөгөөр Ирландын эдийн засаг 3.5 хувиар тэлсэн нь Евро бүсийн өсөлтөд 0.1 нэгж хувийн дэм үзүүлж, нийт үзүүлэлт хасахаас нэмэх рүү хэвийхэд гол жин дарсан” хэмээн Европын тэргүүлэх эдийн засагчдын нэг Жэми Раш “Bloomberg Economics”-д ярилцлага өгөхдөө онцолжээ.

    Мягмар гарагт эдийн засгийн дүн мэдээлэл гарахаас өмнө шинжээчид Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0.1 хувиар буурна гэж тооцоолж байсан ч эсрэгээрээ 0.1 хувийн өсөлт үзүүлсэн юм. “Google”, “Twitter”, “Pfizer” зэрэг дэлхийн томоохон компаниудын эдийн засагт эзлэх байр суурь огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Ирландын дотоодын нийт бүтээгдэхүүн удаан хугацааны турш эерэг төсөөллөө хадгалж байна.

    “Хэрэв Ирландын үзүүлэлтийг тооцохгүй бол Евро бүсийн эдийн засгийн өсөлт 0 хувиас доошлох байсан” хэмээн ING банкны ахлах эдийн засагч Берт Колин онцлов.

    Cэтгэгдэл бичих