logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ХБНГУ-д нүүрсний уурхайг өргөтгөх ажлыг эсэргүүцэгчид цагдаа нартай зөрчилдөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 09 14:00
    196
    “Deutsche Welle”-ийн мэдээлснээр эсэргүүцэгчдийн тоо 1500 орчим хүрээд байна

    ХБНГУ-ын баруун хэсэгт орших Гарцвайлерийн нүүрсний ил уурхайг өргөтгөхөөр болсныг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн ням гарагт цагдаагийн албан хаагчидтай зөрчилдсөн байна.

    “RWE Group”-ийн эзэмшдэг тус уурхайн өргөтгөлийн ажлын хүрээнд Кёльн хотоос баруун зүгт 40 км зайд оршдог Люцерат хэмээх хаягдсан тосгоныг нураах шаардлагатай болсон аж. Тосгонд байнгын оршин суугч байдаггүй тул тусгай хамгаалалттай бүсээр зарласан бөгөөд энэ сарын 10-наас эхлэх хуваарьтай өргөтгөлийн ажилд саад болсон иргэд, объектыг хүчээр нүүлгэн шилжүүлэх эрхийг цагдаа нарт өгсөн байна.

    “Deutsche Welle”-ийн мэдээлснээр цөөн тооны эсэргүүцэгчид хоёр жилийн өмнөөс тус тосгонд байрлах болсон бөгөөд нураалтын хугацаа дөхөх тусам илүү олон эсэргүүцэгчид тэдэнтэй нэгдэж, өдгөө 1500 орчим хүрээд байгаа аж. Эсэргүүцэгчид майхан, урц зэрэг түр зуурын сууцанд амьдарч байгаа юм байна.

    Харин нөгөө талаас цагдаагийн 100 гаруй албан хаагч эсэргүүцэгчдийн тавьсан саад, хаалтыг буулгаж, дэмжигчдийг Люцерат руу хүргэж буй автобуснуудыг саатуулах арга хэмжээ авчээ.

    Эсэргүүцэгчдийн хувьд дэлхийн дулаарлыг аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй барих Парисын гэрээний хэрэгжилтийг хангах хүчин зүтгэлийн бэлгэ тэмдэг нь тэрхүү бяцхан тосгон болжээ.

    Өнгөрсөн оны 12 дугаар сард ХБНГУ-ын Засгийн газар, Хойд Рейн-Вестфали муж, “RWE Group”-ийн хооронд тус улсын нүүрсний хэрэглээг бүрэн халах хугацааг 2038 оноос наашлуулж 2030 он болгох гэрээ байгуулагдсанаар хэд хэдэн тосгон нураалтаас аврагдсан ч Люцерат тэдгээрийн дунд байгаагүй юм. ХБНГУ ОХУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүнээс хамааралтай байдлаа багасгаж, мужийн бусад уурхайнууд хаагдаж байгаа тул 2024 оноос хойших хугацаанд эрчим хүчний станцуудыг хангахад Люцерат болон ойролцоох бүс нутгийн нүүрсний нөөц зайлшгүй хэрэг болно хэмээн “RWE Group” тайлбарлаж байв.

    Cэтгэгдэл бичих