logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Норвегийн Баялгийн сан үл хөдлөх хөрөнгийн томоохон компаниудад эзэмшдэг хувиа нэмэгдүүллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 01 16:35
    470

    Зургийг: Kyrre Lien/Bloomberg

    Норвегийн Үндэсний баялгийн сан нь үл хөдлөх хөрөнгөд шууд хөрөнгө оруулалт хийдэг

    1.3 их наяд ам.долларын хөрөнгө бүхий Норвегийн Үндэсний баялгийн сан үл хөдлөх хөрөнгийн дөрвөн компанид эзэмшдэг хувьцаагаа нэмэгдүүлжээ. Тус сан жилд нэг удаа хөрөнгө оруулалтын багцаа танилцуулдаг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт эзэмшдэг хувьцаанууд дунд нь тэдгээр дөрвөн компанийн хувьцаа зонхилох байр суурийг эзэлдэг аж.

    Норвегийн Үндэсний баялгийн сан өнгөрсөн оны эхэнд ХБНГУ-ын “Vonovia” компанийн 4.8 тэрбум ам.долларын үнэ бүхий 11 хувьд ногдох хувьцааг эзэмшиж байсан бол жилийн эцэс гэхэд эзэмшлээ 15 хувь болгож нэмэгдүүлсэн ч үнэ нь 2.7 тэрбум ам.доллар болж буураад байгааг “Norges Bank Investment Management” мэдээлсэн байна. 

    Түүнчлэн “Alexandria Real Estate Equities”, “Equity Residential”, “Invitation Homes” гэсэн АНУ-д төвтэй үл хөдлөх хөрөнгийн гурван компанид эзэмших хувиа нэмэгдүүлжээ.

    Инфляц болон бодлогын хүүгийн өсөлт нь дэлхий даяар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүндрэл учруулснаас шалтгаалан дээрх компаниудын хувьцааны ханш өмнөх оны мөн үетэй харьцуулахад унасан үзүүлэлттэй байгаа аж. 2023 онд АНУ-ын орон сууцны үнэ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа бүтэн жилийн турш уналттай байх төлөвтэй байна. 

    Норвегийн Үндэсний баялгийн сан нь үл хөдлөх хөрөнгөд шууд хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд өнгөрсөн оны эцсийн байдлаар 890 үл хөдлөх хөрөнгөд хувь эзэмшиж байгаагаа тайлагнажээ.

    Cэтгэгдэл бичих