logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Тэрбумтан Жак Ма “Ant Group”-ийн хяналтын эрхээсээ татгалзахаар болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 09 17:00
    209
    Өмнө нь Жак Ма шууд бусаар “Ant Group”-ийн 53.46 хувийг эзэмшиж, шийдвэр гаргахад нөлөөлдөг байсан бол одоо 6.2 хувийн саналын эрхтэй болж байна

    БНХАУ-ын эрх баригчид технологийн салбар дахь хяналт, шалгалтаа чангаруулсантай холбоотойгоор тэрбумтан Жак Ма өөрийн үүсгэн байгуулсан “Ant Group”-ийн хяналтын эрхийг шилжүүлж өгөхөөр болжээ.

    Тус компани үүсгэн байгуулагч болон менежмент, ажилчдын төлөөлөгчдөөс бүрдсэн 10 иргэний бие даан санал өгөх эрх бүхий хувьцааг арилжаалахаар болсноо бямба гарагт зарласнаар Жак Ма “Ant Group”-ийн үйл ажиллагааг хянах боломжгүй болсон байна. Хэдий тийм боловч энэхүү өөрчлөлт нь аливаа хувьцаа эзэмшигчийн эдийн засгийн ашиг сонирхолд нөлөөлөхгүй аж.

    2020 онд “Ant Group”-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхлэх байсан өдрийн өмнө Жак Ма БНХАУ-ын зохицуулагч байгууллагуудыг шүүмжилсэн бөгөөд түүнээс хойш олны өмнө харагдах нь эрс ховордоод байсан юм. Энэ хугацаанд БНХАУ-ын бусад тэрбумтнуудын дийлэнх нь компанийн удирдах албан тушаалаа өгч, “Хамтын хөгжил цэцэглэл”-д хүрэх Ерөнхийлөгч Ши Жиньпиний алсын хараанд нийцэхийн тулд хандив тусламжид зарцуулах хөрөнгөө нэмэгдүүлжээ.

    Өмнө нь Жак Ма шууд бусаар “Ant Group”-ийн 53.46 хувийг эзэмшиж, шийдвэр гаргахад нөлөөлдөг байсан бол шинэ хуваарилалтын дагуу тэр 6.2 хувийн саналын эрхтэй болж байна.

    Cэтгэгдэл бичих