logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    26 настай Япон залуу виртуал “YouTuber”-үүдийн ачаар тэрбумтан болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 20 17:00
    697
    “Anycolor” компани “YouTube” дээр өөрийн гэсэн анимэ дүр бүхий 140 гаруй контент бүтээгчийг ажиллуулж байна

    Японд бодит хүмүүс бус виртуал дүрүүд “YouTube” дээр “од” болж байна. Тэдгээр виртуал дүрүүдийн аватарын цаана буй хүмүүсийг ажиллуулдаг нэгэн агентлагаас Японы хамгийн залуу тэрбумтнуудын нэг төрөн гарчээ.

    “Anycolor” компани зургаадугаар сард Токиогийн Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж эхэлснээс нь хойш хувьцааны ханш нь найм дахин өсөж, зах зээлийн үнэлгээ нь 2.5 тэрбум ам.доллар хүрснээр өдгөө зах зээл дэх хамгийн хүчтэй тоглогчдын нэг болсон байна. Хэдийгээр иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 30 гаруй жилд байгаагүй түвшинд хүрч суларсан ч тус компанийн үүсгэн байгуулагч Рику Тазүмигийн эзэмшдэг 45 хувь нь 1.1 тэрбум ам.доллартой дүйцжээ.

    “Anycolor”-ийн амжилттай эхлэл нь Япон улс өөрийн нэрийн хуудас болсон анимэ, “pop-idol” соёл зэрэг оюуны бүтээлийнхээ  ачаар их хэмжээний орлого олох боломжтойг харуулж байгаа юм. Тус компани өдгөө “YouTube” дээр өөрийн гэсэн анимэ дүр бүхий 140 гаруй контент бүтээгчийг ажиллуулж байна.

    “Японд урлагийн агентлагууд нь бизнесийн хүчирхэг талбар  байсаар ирсэн уламжлалтай. Энэ төрлийн бизнесийн дараагийн үеийн хувилбарт хүмүүс ихээхэн найдлага тавьж байна” хэмээн Токио дахь “Humanmedia” судалгааны фирмийн шинжээч Масахиро Хасегава өгүүлжээ.

    Өнгөрсөн сард “Anycolor”-ийн танилцуулсан анхны орлогын тайлангаас харвал тус компанийн үйл ажиллагааны орлого гурван сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс гурав дахин өсөж, 2.1 тэрбум иен болжээ. Харин олон улсын үзэгчдэд зориулсан англи хэл дээрх үйлчилгээнийх нь орлого өмнөх улирлаас хоёр дахин өсөж, 1.6 тэрбум иен болсон байна. Мөн тайлан гаргасны дараах гурван өдөрт “Anycolor”-ийн хувьцааны ханш нь 46 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    “Nijisanji” хэмээх брэнд нэрийн дор “YouTube”-д контент бүтээдэг виртуал дүрүүд нь тус компанийн амжилтын гол хөдөлгөгч хүч нь аж. Цахим орчинд “Virtual YouTuber” буюу “VTuber” нэрээр танигдсан тэдгээр дүрүүд нь ихэвчлэн шууд дамжуулалтаар видео тоглоом тоглож (стриминг), үзэгчидтэйгээ харилцдаг байна. Үүгээрээ “Amazon”-ийн эзэмшдэг “Twitch” платформ дээрх тоглоомын стримерүүдтэй төстэй боловч илүү анимэ урлагт суурилсан гэдгээрээ ялгаатай ажээ.

    Ихэнх бизнесүүдийн “YouTube”-ээр олох орлогын хэмжээ бага боловч тэдгээр “VTuber”-үүд зар сурталчилгаанаас гадна өөрийн нэрийн барааг (мерч) борлуулж, үзэгчдээс “superchat” буюу хандив авснаар “Anycolor”-ийн орлого нэмэгддэг байна.

    Үүнээс гадна “VTuber”-үүд нь концерт, телевизийн шоунд оролцох зэргээр өндөр зардал гаргадаггүй гэдгээрээ давуу талтай аж. Өнгөрсөн улиралд тус компанийн үйл ажиллагааны ашгийн маржин 36 хувьтай гарсан байна. 

    “Anycolor”-ийн үүсгэн байгуулагч Рику Тазүми 2017 онд их сургуулийн оюутан байхдаа анх бизнесээ эхлүүлж байжээ. Тухайн үед “Ichikara” буюу “Багаас эхлүүлнэ” гэсэн утга бүхий нэртэй байсан тус компани анимэ урлагаар дамжуулан шинэ үеийн энтертаймент компани болох зорилготой байснаа тэрбээр бичсэн байна.

    Cэтгэгдэл бичих