logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Говь” ХК Казахстан улсад охин компаниа байгуулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 21 09:00
    825

    Зургийг: GobiCashmere

    “Говь” компанийн зах зээлийн үнэлгээ 201.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна

    “Говь” ХК Бүгд Найрамдах Казахстан улсад охин компаниа байгуулахаар болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    Тус компанийг “Gobi Cashmere Kazakhstan” нэртэй 1000 ам.долларын дүрмийн сантай байгуулахаар тогтсон байна.

    “Говь” ХК 2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт борлуулалтын орлогынх нь 20 хувийг гадаад зах зээл бүрдүүлж байгааг тайлагнаж байсан юм. Гадаад орчны нөхцөл байдал өнгөрсөн онтой харьцуулахад сайжирсан нь компанийн дотоод болон гадаад зах зээлийн борлуулалтад эерэг нөлөөтэй байгааг онцолж байна.

    GOBI-MO-GFX.jpg

    “Говь” компанийн нэгж хувьцааны ханш он гарсаар дөрөв орчим хувиар өсөөд байгаа бөгөөд лхагва гарагийн арилжаа хаахад 258 төгрөг байлаа. Хувьцааны арилжааны идэвх тогтвортой байсан бол ханш нь оны эхний есөн сард савлагаатай байсныг Монголын Хөрөнгийн биржийн арилжааны мэдээллээс харж болохоор байгаа юм. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 201.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих