logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    У.Хүрэлсүх: Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 21 09:40
    303

    Зургийг: president.mn

    “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд дэлхийн 100 гаруй орны Төрийн тэргүүн оролцож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байгаа”-г уриалав.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүд нь хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусаж байна. Хөгжиж буй улс орнуудад Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хамгийн сул байгаа бөгөөд зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнөх жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болсон”-ыг онцоллоо.

    НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурдсанаар Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй байгаа аж. 

    Харин Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгджээ. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гаргаад байгаа аж.

    Үүнээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна. Иймд аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг даван туулахын төлөө улс орнууд нэгдэн нягтарч, НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх нь чухал байна” гээд “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэх, нийгмийн хөгжлийг ахиулах нөхцөл боломж бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог чухалчилж, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь энх тайван, аюулгүй байдлыг хангахад томоохон өөрчлөлт авчирч, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлнэ гэж үздэг. Жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог” болохыг илтгэлдээ дурдав. Мөн ирэх онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа онцоллоо.

    Cэтгэгдэл бичих