logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “BYD” компани $24,560-ын үнэтэй “Dolphin” цахилгаан автомашинаа Японд танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 21 11:15
    561

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    “Dolphin” нэг цэнэглэлтээр 400 км зам туулах чадалтай

    БНХАУ авто үйлдвэрлэгчид цахилгаан автомашинуудыг нэвтрүүлэхэд болгоомжлонгуй хандаж буй Япон улсын зах зээлд “BYD” компани “Dolphin” загвараа анхлан танилцууллаа. БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьд тус зах зээл сорилт дагуулж байгаа энэ үед борлуулалт нь өснө гэсэн эерэг хүлээлттэй байна.

    “Dolphin” загварын үнэ 3.63 сая иен буюу 24 мянга 560 ам.доллароос эхэлнэ гэж “BYD Auto Japan” компани лхагва гарагт мэдээллээ.

    Үндсэн загвар нь 70 киловатт цагийн хүчтэй батарейтай бөгөөд нэг цэнэглэлтээр 400 км зам туулах чадалтай аж. Хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн загвар нь дөрвөн сая иений үнэтэй ба 150 киловатт цагийн хүчтэй батарей нь 476 км зам туулах чадвартай байна.

    unnamed (5).jpg

    “BYD” 2024 оны гуравдугаар сар гэхэд 1100 ширхэг “Dolphin” загварын цахилгаан автомашиныг Японы зах зээлд борлуулна гэсэн хүлээлттэй байна.

    “BYD” компанийн “Atto 3” спорт загварын цахилгаан автомашин Японы зах зээлд нэгдүгээр сард худалдаалагдаж эхэлснээсээ хойш ердөө 700 ширхэг борлуулагдсан байна. “Atto 3” загвар нь 4.4 сая иений үнэтэй ба 4.1 сая иенээс эхэлдэг “Nissan”-ийн “Leaf” загвартай өрсөлдөхөд бэрхшээл тулгараад байгаа аж. 2.5 сая гаруй иений үнэтэй “Nissan”-ийн “mini Sakura” нь Японы хамгийн их борлуулалттай цахилгаан автомашин юм.

    Cэтгэгдэл бичих