logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдож, ирэх 4 жилд танхимыг удирдахаар болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 21 10:45
    433

    Зургийг: mongolchamber

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ өгчээ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал болж, “Би Тү Брос” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Энхтүвшин Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлснээс Д.Энхтүвшин нийт хүчинтэй 648 саналаас 246 санал авч тэргүүлжээ. Харин “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од нийт 138 буюу 20 хувийн санал авч, удаалсан байна.

    Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхийлөгчийг сонгон батлав. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ өгчээ.

    Д.Энхтүвшин "Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд орон нутгийн бизнесийн орчны хувьд сайжруулах боломж, орон зайнууд асар их харагдаж байна" хэмээн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж байсан юм.

    Цаашид бизнесийн үйл ажиллагаанд Төрийн оролцоог бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний нийгэм эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим онцолж байна.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин

    Эдийн засагч Б.Лакшми

    Cэтгэгдэл бичих