logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Олон улсад ой хээрийн түймрийн хамрах хүрээ 20 жилийн өмнөхөөс 2 дахин нэмэгджээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 26 09:40
    1240

    Зургийг: Bloomberg Creative Photos

    2023 он гарсаар Монгол Улсад ой хээрийн 93 түймэр бүртгэгдэж, 583.5 га талбай өртсөн байна

    Дэлхий дахинд ой хээрийн түймэр 20 жилийн өмнөх үеэс хоёр дахин их талбай хамардаг болсныг “World Resources Institute”-ийн судалгаа харууллаа. Мэрилэндийн их сургуулийн судалгаанаас үзвэл 2001 оны үетэй харьцуулахад сүүлийн жилд түймэр гурван сая га-гаар илүү талбайг хамарч байгаа аж. Энэ нь Бельги улсын нутаг дэвсгэртэй ойролцоо хэмжээ юм.

    Түүнчлэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн ойн сангийн дөрөвний нэг орчим нь шатаж  үгүй болсон байна. 2021 онд гэхэд л энэ зууны хамгийн өргөн хүрээг хамарсан ойн түймрүүд гарч, дэлхийн хэмжээнд 9.3 сая га талбайн ой мод шатсан гэж тус судалгаанд тайлагнажээ.

    Он гарсаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт ой хээрийн 93 түймэр бүртгэгдэж, 583.5 га талбай түймэрт өртсөнийг Онцгой Байдлын Ерөнхий Газар мэдээлсэн юм.

    Иргэдийн хайхрамжгүй үйлдэл түймэр гарах эн тэргүүний шалтгаан болж байгаа аж. Есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг намрын хуурайшилтын үе буюу “түймрийн аюултай үе" гэж үздэг. Иймд иргэд  энэ үеэр анхаарал болгоомжтой байж, ой, хээрийн түймрээс сэргийлэхийг албаныхан анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих