logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Төв банкнуудын алт худалдан авалт 1967 оноос хойших дээд түвшинд хүрээд байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 01 15:28
    290
    III улиралд Төв банкнууд 400 тонн гаруй алт худалдан авчээ

    III улиралд олон улсын Төв банкнууд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор их хэмжээгээр алт худалдан авсан байна.

    Тайлант хугацаанд Төв банкнууд нийт 400 тонн гаруй алт  худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг дөрөв дахин өссөн үзүүлэлт болсон гэж Дэлхийн алтны зөвлөл мэдээллээ.

    Ийнхүү энэ онд Төв банкнуудын алт худалдан авалт 1967 оноос хойших дээд цэгт хүрээд байна. Тухайн үед ам.долларыг алтаар баталгаажуулдаг байсан аж.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас энэ онд бодлогын хүүгээ эрчимтэй өсгөснөөр алтны үнэ буураад байсан ч Азийн жижиглэн арилжаачид болон Төв банкнуудын худалдан авалт нэмэгдсэнээр үнэ эргэн өссөн байна.

    Үүнээс гадна ОХУ, БНХАУ зэрэг зарим улсын Төв банкнууд алт худалдан авалтаа тогтмол мэдээлдэггүй аж. Энэ утгаараа Төв банкнуудын худалдан авсан алтны хэмжээ тооцоолсноос ч өндөр байж магадгүйг Дэлхийн алтны зөвлөл онцолж байна.

    Cэтгэгдэл бичих