logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ-д Хөрөнгийн биржийн шинэ дүрмээр зарим салбарын компаниуд IPO гаргахыг хориглохоор болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 02 17:00
    545

    Зургийг: Billy H.C. Kwok/Bloomberg

    БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулалтын хорооноос бүртгэлд суурилсан IPO-ийн механизмыг дотоодын бүх Хөрөнгийн биржүүдэд нэвтрүүлэх төлөвлөгөөгөө танилцуулав

    БНХАУ-ын эрх баригчид хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгох үйл явцыг бүх биржүүдэд хөнгөвчлөхөөр төлөвлөөд байгаа ч зарим компаниуд хувьцаагаа арилжаалахдаа заавал тусгай зөвшөөрөл авах гэх мэт хязгаарлалтууд үйлчлэхийг мэдэгджээ.

    Багагүй хүлээлт үүсгэсний эцэст БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулалтын хорооноос бүртгэлд суурилсан IPO-ийн механизмыг дотоодын бүх Хөрөнгийн биржүүдэд нэвтрүүлэх төлөвлөгөөгөө лхагва гарагт танилцуулсан байна. 11 их наяд ам.доллароор хэмжигддэг тус улсын хөрөнгийн зах зээлд олон сая жижиг компаниудын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой тус журмын төсөлд Үнэт цаасны зохицуулалтын хороо хоёрдугаар сарын 16-ны өдөр хүртэл олон нийтээс санал зөвлөмж авах юм байна.

    Түүнчлэн тус байгууллагаас хөрөнгө оруулалтын банкнуудад шинэ журмын дагуу зарим компаниудыг хөвөгч хувьцаа буюу уян хатан ханштай хувьцаа санал болгохыг хязгаарлах зөвлөмж хүргүүлснийг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ хүрээнд санхүүгийн фирмүүд болон интернэт платформ ажиллуулдаг компаниуд хувьцаагаа санал болгохоос өмнө салбарын хянагч байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой бол согтууруулах ундаа үйлдвэрлэгчид, мөн сургалтын компаниуд IPO гаргахыг хориглож байгаа аж.

    Энэхүү шинэчлэл нь Шанхайн “STAR” Хөрөнгийн биржийн 2019 онд, Шэньжэний “Chinext” биржийн 2020 онд, Бээжингийн Хөрөнгийн биржийн 2021 онд нэвтрүүлсэн дүрмүүдэд суурилсан байна. Эдгээр биржүүд нь дээр дурдсантай төстэй байдлаар хязгаарлалт тогтоодог бөгөөд санхүүгийн фирмүүд, үл хөдлөх хөрөнгийн болон сургалтын компаниуд, мөн БНХАУ-ын өргөн хүрээний шинэчлэлтийн бодлогод багтаагүй салбарын компаниудад IPO гаргахыг зөвшөөрдөггүй ажээ.

    Cэтгэгдэл бичих