logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Илон Маск “Twitter”-ийн ажилтнуудын 75 хувийг цомхотгох төлөвлөгөөтэй байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 21 11:30
    274
    Илон Маск “Twitter”-ийг худалдан авах хэлцэл X сарын 28-нд эцэслэгдэх товтой байна

    Тэрбумтан Илон Маск “Twitter”-ийг худалдан авах төлөвлөгөөндөө тус компанийн нийт ажилтны орон тоог хэдхэн сарын дотор 75 хувиар багасгах зорилт багтаасныг “Washington Post” сонин мэдээлжээ.

    Сошиал сүлжээний хамгийн том компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл аравдугаар сарын 28-нд эцэслэгдэх товтой байгаа юм. Үүний дараа Илон Маск “Twitter”-ийн одоогийн 7500 ажилтныг 2000 гаруй болгон цомхотгохоор төлөвлөж байгаагаа хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн байна. Тэрбээр мөн дөрөвдүгээр сард банкируудтай санхүүжилт татах уулзалт хийх үедээ компанийн ажилтнуудын тоог багасгах талаар ярьж байсан юм.

    Энэ сарын эхээр Илон Маск өмнө нь байгуулсан “Twitter”-ийг худалдан авах гэрээгээ цуцлах байр сууринаасаа ухарч, хэлцлийг үргэлжлэхийг зөвшөөрснөөр хоёр талын хооронд олон сарын үргэлжилсэн шүүхийн маргаан дуусгавар болсон юм. Хэдий тийм боловч Илон Маск “Twitter”-ийн эзэмшигч болохоос үл хамааран тус компани зардлаа танахын тулд ажлын хүчээ цомхотгох хэрэгтэй байгааг “Washington Post”  онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих