logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Мандал даатгал” ХК-ийн хураамжийн орлого оны I хагаст өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 18 09:30
    303

    Зургийг: С.Батсайхан

    "Мандал даатгал" ХК: Үерийн гамшгийн үеийн хохирлыг 100 хувь олгосон

    “Мандал даатгал” ХК 2023 оны эхний хагас жилийн байдлаар 28.1 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөнийг тайлагналаа. Мөн нийт хөрөнгө нь 72.1 тэрбум төгрөгөөс давж, цэвэр ашиг 1.7 тэрбум төгрөг хүрчээ. Тайлант хугацаанд нөхөн төлбөрийн цэвэр зардал нь 21 орчим хувиар буурч, 5.6 тэрбум төгрөг болсон байна.

    Оны эхний хагас жилийн байдлаар “Мандал даатгал” ХК цахим даатгалыг дэмжиж, нөхөн төлбөр олголтыг 94 хувьд хүргэснээс гадна үерийн гамшгийн үеийн хохирлыг 100 хувь олгосон гэдгээ онцоллоо.

    Тус компанийн нэгж хувьцааны ханш 2.63 хувиар өсөж, 62.5 төгрөгт хаагдаад байна. “Мандал даатгал” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 27 хувиар буураад байгаа юм. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 39 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих