logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Хууль бус алт олборлолттой тэмцэхэд Бразил улс Европын дэмжлэг авах хүсэлтэй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 02 17:20
    295

    Зургийг: Carl de Souza/AFP/Getty Images

    Амазоны бүс дэх хууль бус олборлолт нь ой мод устахад нөлөөлж, уугуул иргэдийн аж амьдралд хүндрэл учруулж байна

    Амазоны бүс нутагт хууль бусаар алт олборлох явдлыг таслан зогсоохын тулд зөвхөн баталгаажсан металлыг худалдан авч, дүрэм зөрчигсдийг шийтгэх замаар дэмжлэг үзүүлэхийг Бразилын уул уурхайн салбараас Европын орнуудад хандан уриалсан байна.

    Бразилын  уул уурхайн “Ibram” институтийн тэргүүн Рауль Юнгманн Европын Комиссын дэд Ерөнхийлөгч Франс Тиммерманстай өнгөрсөн долоо хоногт тус улсад айлчлах үед нь уулзаж, энэ асуудлаар хэлэлцсэнээ мэдээлжээ. 

    Импортлогч орнууд худалдан авалт хийхдээ гарал үүслийн гэрчилгээг заавал шаардах, мөн үүний хэрэгжилтийг ханган ажиллахыг Бразилын уул уурхайн хууль ёсны бизнес эрхлэгчдийн зүгээс хүсэх болжээ. Энэ нь гол түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд тавих хяналтыг чангаруулах замаар дэлхийн хэмжээнд ойгүйжилтийг бууруулах Европын Холбооны саяхан баталсан гэрээтэй зорилгын хувьд нийцэж байгаа юм. Амазоны бүс дэх хууль бус олборлолт нь ой мод устахад нөлөөлж, уугуул иргэдийн аж амьдралд хүндрэл учруулдаг аж.

    “Зөвхөн Бразилд асуудал байна гэж харж болохгүй. Амазоны ойг сүйтгэж буй гинжин хэлхээний нэг хэсэг нь импортлогчид” хэмээн Рауль Юнгманн өгүүлсэн байна. 

    Тогтвортой хөгжлийн төлөөх “Instituto Escolhas” байгууллагын судалгаагаар 2015-2020 оны хоорондох Бразил улсын нийт алтны экспортод хууль бус олборлолтын эзлэх хувь ноцтой түвшинд хүрч өссөн аж. Хууль бус олборлолтыг зогсоох хүчин чармайлтад одоогоор Бразилын Төв банк, Холбооны Цагдаагийн газар, үнэт цаасны зохицуулалтын “CVM” зэрэг байгууллагууд нэгдээд байна.

    Cэтгэгдэл бичих