
Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хэмжээг багасгахад ойрхон байна. Өнгөрсөн лхагва гарагт болсон АНУ-ын Төв банкны хурлаар ихэнх гишүүд мөнгөний бодлогоо хэт чангатгах эрсдэлээс сэргийлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хурлын үеэр АНУ-ын эдийн засаг агших эрсдэл 50:50 хувьтай байгааг тодотгосон байна. Ингэснээр Холбооны Нөөцийн банк ирэх 12 дугаар сард болох мөнгөний бодлогын шийдвэрээрээ бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх магадлал нэмэгдэж байгаа юм.
Харин нөгөө талаас дэлхийн эдийн засгийн өсөлт огцом удаашрах эрсдэлтэй байгаа ч Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөсөөр байх шаардлагатай гэж Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага мэдэгдлээ.
Холбооны Нөөцийн банк сүүлийн байдлаар бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөж, 3.75 хувиас дөрвөн хувийн хооронд авчраад байна. Энэ нь 1980 оноос хойших хамгийн өндөр дүн болж байгаа юм.