logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Mining.com”-ийн “Топ 50” компанийн эрэмбэд нүүрс, лити олборлогчид өсөлтөөрөө тэргүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 10 16:00
    377
    “Mining.com”-ийн дэлхийн “Топ 50” эрэмбэд багтсан уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ IV улиралд 165 сая ам.доллароор өсжээ

    Түүхий эдийн үнэ үргэлж хэлбэлзэлтэй байдаг ч 2022 онд БНХАУ-д цар тахлын, хөгжингүй орнуудад инфляцын хүндрэл нүүрлэж, Украины дайн дэлхий нийтийг эрчим хүчний хомсдолд оруулснаар металл, уул уурхайн салбарын савлагаа шинэ дээд түвшиндээ хүрсэн юм. 

    Тухайлбал: зэсийн үнэ өнгөрсөн оны гуравдугаар сард хүрсэн бүх цаг үеийн дээд түвшнээсээ 20 хувийн уналттайгаар 2022 оныг үдэж, алтны үнийн энэ оны дээд болон доод түвшний хоорондох зөрүү 400 ам.доллар хүрч, литийн үнэ тэнгэрт хадаж, нүүрсний үнэ өмнө нь хэзээ ч байгаагүй түвшинд хүрч өсөн шинжээчдийн таамгийг эвдлээ. 

    “Mining.com”-ийн дэлхийн “Топ 50” уул уурхайн компанийн эрэмбэд багтсан компаниудын зах зээлийн үнэлгээ IV улиралд нийт 165 сая ам.доллароор өссөнөөр гуравдугаар сарын дээд түвшнээс хойших уналтыг нь нөхжээ.

    Нийтэд нь тооцвол дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ 2022 онд 1.39 их наяд ам.доллар хүрсэн нь 2021 оны үзүүлэлтээс яльгүй бага байгаа аж. Харьцуулбал “Dow Jones Industrial Average” өнгөрсөн онд есөн хувиар унасан бол “S&P500” индекс бараг 20 хувиар унажээ.

    Лондон, Австрали, Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ буурсан нь ам.долларын ханш ихэнх валютын эсрэг чангарсантай тодорхой хэмжээнд холбоотой аж. Тухайлбал: “Топ 50” жагсаалтад тэргүүлсэн “BHP”-ийн зах зээлийн үнэлгээ дөрөвдүгээр сард 200 тэрбум ам.доллар дөхөж, “FTSE” индекс дээр “Shell”-ийг гүйцэж хамгийн өндөр үнэтэй хувьцаагаар нэрлэгдээд байсан бол одоогоор үнэлгээ нь 50 тэрбум гаруй ам.доллароор буураад байна.

    2021 онд эрэмбийн эхний 10 дугаарт багтаж чадаагүй “Glencore” энэ онд 86 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр гуравдугаар байрт орж ирсэн нь бусад компаниудын адил нүүрс олборлолтоо орхихгүй байх стратеги баримталсантай холбоотой аж.

    Cэтгэгдэл бичих