logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ХБНГУ-ын төсөв агшсанаар уур амьсгалын төлөөх санхүүжилтээ өнжөөж магадгүй байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 21 15:25
    109
    2021 онд ХБНГУ бусад орнууд дахь уур амьсгалын дасан зохицол ба сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд улсын төсвөөсөө 5.3 сая евро зарцуулжээ

    ХБНГУ энэ онд төсвийн зарцуулалтаа их хэмжээгээр танах болсон тул орлого багатай орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх санхүүжилтээ олгож чадахааргүй болжээ.

    2021 онд тус улс бусад орнууд дахь уур амьсгалын дасан зохицол ба сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд улсын төсвөөсөө 5.3 сая евро зарцуулсан болохыг ХБНГУ-ын Хөгжлийн яам пүрэв гарагт гаргасан тайландаа дурджээ. Өнгөрсөн онд Английн Корнуоллд болсон “Их 7”-ийн бүлгийн уулзалтад Герман улс 2025 он хүртэл дээрх зориулалтаар жил бүр зургаан тэрбум евро зарцуулахаа амласан юм.

    ХБНГУ-ын Засгийн газар 2020 онд цар тахлын улмаас цуцлаад байсан төсвийн тэнцвэртэй бодлогоо эргэн сэргээхээр чармайж буй өнөө үед дээрх зорилтод хүрэхэд улам хэцүү болж байна.

    Тус улсын уур амьсгалын төлөөх санхүүжилтийн 88 хувийг гаргадаг Хөгжлийн яамны одоогийн төсөв 12.4 тэрбум евро 2025 он хүртэл жилд хоёр гаруй тэрбум еврогоор буурч магадгүй байгааг тус яамны Дэд сайд Иохен Фласбарт анхааруулсан байна. Тиймээс ХБНГУ амлалтдаа хүрэхийн тулд 2024, 2025 оны төсвийн жилүүдэд нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг тэрбээр онцолжээ. 

    Чинээлэг орнууд орлого багатай орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг улсын болон хувийн эх үүсвэрээс гаргах амлалтдаа одоогоор хүрч чадаагүй байна. ХБНГУ болон Канад улс бусад хөгжингүй орнуудыг нэмэлт санхүүжилт гаргах талаар лоббидож байгаа аж.

    Cэтгэгдэл бичих