
Зургийг: scmp.com
2023 он гарсаар тавдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Тайланд улс нэг сая хятад жуулчин хүлээн авсан байна. БНХАУ хилээ нээснээс хойш олон улсын нислэгүүд нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Түүнчлэн дээрх хугацаанд 9.47 сая гадаадын жуулчин Тайланд улсад хүрэлцэн ирж, 391 тэрбум батын орлого оруулаад байгаа аж. 2022 онд Тайландад 11.5 сая жуулчин зочлон ирж байжээ.
Тайланд улсын Засгийн газар 2023 онд БНХАУ-аас ирэх жуулчдын тоог таван сая хүргэх, 12.8 тэрбум ам.доллар буюу 446 тэрбум бат олох зорилт тавиад байгаа юм.
Өнгөрсөн онд БНХАУ-ын 274 мянган иргэн Зүүн өмнөд Азийн орнуудад аялсан байна. Энэ нь цар тахлын өмнөх буюу 2019 онд 11 сая жуулчин зочилж байсантай харьцуулахад нэлээд хувиар буурсан үзүүлэлт юм.
БНХАУ-аас Тайландыг чиглэсэн нислэгийн тоо өмнөх оны аравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд 12 мянга 805 болж 98 хувиар өссөн байна. Харин 2023 оны санхүүгийн улиралд буюу 2022 оны аравдугаар сараас 2023 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд 46 мянга 175 болно гэсэн таамагтай байгаа аж.
Оны эхний улиралд Зүүн өмнөд Азийн хоёр дахь том эдийн засаг хүлээлтээс хурдацтай өссөн нь Covid-19 цар тахлын улмаас зогсонги байдалд ороод байсан аялал жуулчлалын салбар нь сэргэж байгаатай холбоотой ажээ.