logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо ирэх оны хавар сулруулах төлөвтэйг “Morgan Stanley” онцлов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 28 17:00
    55
    COVID-19-ийг Үл тэвчих бодлогын улмаас БНХАУ-ын компаниудын орлогын өсөлт удааширч, залуучуудын ажилгүйдлийн түвшин огцом өсжээ

    БНХАУ 2023 оны хавраас цар тахлын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээж, эдийн засгаа сэргээх ажлыг эрчимжүүлж магадгүй гэж “Morgan Stanley” тэргүүтэй томоохон хөрөнгө оруулалтын банкнууд таамаглаж байна.

    COVID-19-ийг Үл тэвчих бодлогын улмаас БНХАУ-ын компаниудын орлогын өсөлт удааширч, залуучуудын ажилгүйдлийн түвшин огцом өссөн нь Ши Жиньпиний Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлоготой зөрчилдөж буй. Үүнээс шалтгаалж цар тахлын хязгаарлалтыг сулруулах шаардлага нэмэгдэнэ гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид үзжээ.

    “Эдийн засгийг тогтворжуулах ганц үр дүнтэй арга нь эргэн нээх болоод байна. БНХАУ-ын экспортын сул өсөлт бусад орнуудад нөлөөлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд уналт үргэлжилж байгааг авч үзвэл COVID-19-ийн хязгаарлалтыг сулруулснаар хэрэглээ болон үйлчилгээний зарцуулалт эргэн сэргэхээр байна” хэмээн бичжээ.

    Үүнээс өмнө “Goldman Sachs” БНХАУ ирэх оны II улирал хүртэл хязгаарлалтын арга хэмжээгээ үргэлжлүүлж магадгүй гэж үзсэн бол “Nomura Holdings”-ийн шинжээчид гуравдугаар сар хүртэл хязгаарлалт үргэлжилнэ гэж таамаглажээ. Мөн дээрх хоёр банк хоёулаа БНХАУ-ын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө таван хувиас бууруулаад байгаа юм.

    Ирэх сард болох БНХАУ-ын Коммунист намын их хурлаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хямралаас гаргах бодлогын шийдвэр гарч магадгүй гэсэн хүлээлт арилжаалагчдын дунд бий болоод байна. Хэдий тийм боловч хөрөнгө оруулалтын банкнуудын үзсэнээр хурлаас гарсан үр дүн орон сууцны салбарт төдийлөн нөлөөлөхгүй аж.

    Cэтгэгдэл бичих