logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Финланд, Швед улс NATO-д элсвэл нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулахаас татгалзахгүй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 02 10:30
    87
    Финланд, Швед улсын NATO-д элсэх хүсэлт баталгаажуулалтын шатандаа явагдаж байна

    Финланд, Швед улс NATO-д элссэнийхээ дараа энх цагт нутаг дэвсгэртээ цэргийн бааз болон цөмийн зэвсэг байрлуулахаас татгалзахгүй болохоо дахин илэрхийллээ.

    Мягмар гарагт Хельсинки хотод болсон хэвлэлийн хурлаар Финландын Ерөнхий сайд Санна Марин энэ талд тус улс “үүд хаалгаа нээлттэй байлгах”-ыг онцлоод, “NATO-ийн гишүүн болохын тулд аливаа урьдчилсан нөхцөл шаардах ёсгүй” гэсэн байна. 

    Хойд Европын хоёр улсын NATO-д элсэх хүсэлт нь баталгаажуулалтын шатандаа явж байгаа бөгөөд одоогоор Турк болон Унгар улсын зөвшөөрөл хүлээгдэж байгаа юм.

    NAТО-ийн зүгээс Швед, Финланд улсад цөмийн цэнэгт хошуу болон байнгын цэргийн анги нэгтгэлээ байрлуулах санал хараахан ирүүлээгүй аж. Нутаг дэвсгэртээ NATO-ийн цэргийн баазтай болох Балтын орнуудын хүсэлтэд олон жилийн турш татгалзсан хариу өгсний зэрэгцээ зөвхөн цөөн тооны гишүүн орнууддаа цөмийн зэвсэг байрлуулаад байгаа нь тус эвсэл цэрэг зэвсгийн нөөцөө чөлөөтэй тараан хуваарилахгүй байх зарчмаасаа хазайгаагүй болохыг илтгэж байгаа юм.

    Швед улсын Ерөнхий сайд Ульф Кристерссон Финландын Ерөнхий сайд Санна Маринтай ижил байр суурь илэрхийлсэн бөгөөд “Финланд, Швед улс энэ асуудалд нэг өнцгөөс хандаж, ижил үр дүнд хүрэх хэрэгтэй” болохыг онцолжээ.

    Харин Шведийн Зэвсэгт хүчний удирдагч Микаэл Биден “Тус улс гишүүнчлэлийн эхний шатандаа цөмийн зэвсгийн хамтын ажиллагаатай холбоотой аливаа байр суурь илэрхийлэхгүй байх хэрэгтэй”-г анхааруулсан байна.

    Cэтгэгдэл бичих