logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Шри Ланка улс ОУВС-аас $3 тэрбумыг зээлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 21 09:00
    252

    Зургийг: Stefani Reynolds/AFP/Getty Images

    Шри Ланка улс 1960-аад оноос 2016 он хүртэл Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт 16 удаа хамрагджээ

    Олон Улсын Валютын Сан Шри Ланка улсад гурван тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэ нь төсөв санхүүгийн хувьд хүнд байдалд орсон тус улс эдийн засгаа тогтворжуулж, өрийн бүтцээ шинэчлэх ажлыг эхлүүлэхэд түлхэц болохоор байна.

    Олон Улсын Валютын Сангийн Удирдах зөвлөлөөс энэхүү 48 сарын хөтөлбөрийг даваа гарагт баталжээ. Ингэснээр ойрын хугацаанд 333 сая ам.долларын санхүүжилт олгох юм байна. 

    "Шри Ланка улс эдийн засаг болон хүмүүнлэгийн ноцтой хямралд орсон. Хямрал нүүрлэхээс өмнө бодлогын алдаанаас үүдэлтэй томоохон сорилтууд эдийн засагт нь нүүрлэсэн. Мөн удаа дараагийн гадаад “шок”-ууд хямрал дээр нэрмээс болсон" хэмээн Олон Улсын Валютын Сан  мэдэгдэлдээ онцолжээ.

    Өнгөрсөн онд олон улсад гаргасан бондынхоо төлбөрийг төлж чадалгүй дефолт зарласан тус улсад инфляц өндөр байгаагаас гадна бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах зэрэг асуудлууд хүндрэл дагуулж байна.

    Тус улс 1960-аад оноос 2016 он хүртэл Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт 16 удаа хамрагдаж байжээ.

    Cэтгэгдэл бичих