logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Дэлхийн хамгийн том зэсийн уурхайн ажилчид “BHP”-ийг эсэргүүцэж ажил хаялт зарлахаа мэдэгдэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 25 13:45
    176
    Чили улс зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлээд зогсохгүй нийт экспортын орлогыг 60 хувийг нь зэсийн борлуулалт эзэлдэг

    Чили улсын хойд хэсэгт орших Эскондида уурхайн ажилчдын байгуулсан Үйлдвэрчний эвлэл “BHP” компанийн тавьсан саналыг хүлээн авахаас татгалзжээ. Ингэснээр нийлүүлэлт хумигдаж, үнэ өсөж буй энэ үед дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Эскондидагийн ажилчид ажил хаялт зарлах магадлал улам нэмэгдэж байна.

    2000 гаруй ажилчдаас бүрдсэн “Sindicato 1” Үйлдвэрчний эвлэл даваа гарагт “BHP”-тэй гэрээ байгуулж, ажилчид болон компанид аль алинд нь үр өгөөжтэй байх “бүтээмжийн арга хэмжээнүүдийг” авахаар тохиролцоод байсан юм. Үүнээс өмнө Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид тус компанийг гэрээгээ удаа дараалан зөрчсөн гэж үзэж, ажил хаялтад уриалаад байв.

    Харин энэ удаа Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн олонх нь тохиролцооны эсрэг санал өгсөн бөгөөд хэрэв компани шаардлагыг нь хүлээн авахгүй бол 11 дүгээр сарын 28 болон 30-нд ажил хаяхаа мэдэгдсэн байна.

    Тус компанийг одоо мөрдөгдөж байгаа хамтын гэрээ болон хууль эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн ажилчдын мэдэгдлийг “BHP” няцаасан бөгөөд “уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрсдэлээс урьдчилан сэргийлэлтийн хамгийн өндөр стандартыг үргэлж ханган ажилладаг” болохоо мэдэгджээ.

    Чили улс нь зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлээд зогсохгүй нийт экспортын орлогыг 60 хувийг нь зэсийн борлуулалт эзэлдэг байна. 

    2017 онд Эскондидагийн уурхайчид 44 өдөр ажил хаясан нь Чилийн уул уурхайн салбарын түүхэнд байгаагүй удаан хугацаанд үргэлжилсэн ажил хаялт болж байв. Энэхүү эсэргүүцлийн арга хэмжээ нь “BHP” компанид 740 сая ам.долларын хохирол учруулж, Чилийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1.3 хувиар агшихад нөлөөлж байжээ.

    Cэтгэгдэл бичих