logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Xanadu Mines: Зэс, алтны “Хармагтай” төслийн нөөц 13 хувиар өссөн
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 08 09:40
    1048

    Зургийг: xanadumines.com

    “Xanadu Mines” компани “Хармагтай” төслийг “Zijin Mining Group”-тэй хамтран хэрэгжүүлж байна

    Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Xanadu Mines” компани Монголд хэрэгжүүлж буй зэс, алтны “Хармагтай” төслийн нөөц нь 13 хувиар өссөнийг тооцоолсон байна. Түүнчлэн өндөр агуулга бүхий ашигт малтмалын нөөц өмнөх тооцооллоос 25 орчим хувиар өндөр гарсныг тус компани мэдээллээ.

    Шинэ тооцооллоор “Хармагтай” төслийн ашигт малтмалын нөөц 1.3 тэрбум тонн хүрсэн байна. Үүнд 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алт байгааг тооцоолжээ. “Xanadu Mines” компани нөөцийг тогтооход нийт 162 цооног өрөмдсөн байна. Тус компани цаашид ч хайгуулаа эрчимтэй үргэлжлүүлэх аж.

    XANADU-MINES-GFX.jpg

    “Xanadu Mines” компани “Хармагтай” төслийг БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Талууд хамтран урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлд ажиллаж байгаа ажээ. Тус компани энэ ажлыг 2024 оны III улиралд эцэслэхээр зорьж байна. Энэ хүрээнд компани хангалттай дата мэдээлэл цуглуулж олборлолтоо хийж эхлэх эсэхээ шийдвэрлээд явах аж.

    Cэтгэгдэл бичих